АНУ-ын нэр хүндтэй одууд Трампийн эсрэг жагсаалд үг хэлэв

2017/01/20
Share |
Хүмүүс:
АНУ-ын нэр хүндтэй одууд Трампийн эсрэг жагсаалд үг хэлэв

Өчигдөр АНУ-ын Нью-Йорк, Вашингтон зэрэг томоохон хотуудад бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал болж, тус улсын Холливудын шилдэг одууд оролцсон нь бүр ч өнгө нэмлээ. Тэд АНУ-ын төрийн тэргүүнээр сонгодсон Доналд Трампийн тангараг өргөх ёслолыг эсэргүүцэж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.

Жагсаалд алдарт жүжигчин Алек Баулдин, найруулагч Майкл Муур, жүжигчин Роберто Ди Ниро нар оролцож, индрээс хурц үгс чулуудсан нь олны анхаарал татсан юм.

Алек Балдуин үг хэлэхдээ ОХУ-ын ЭСЯ-ыг доромжилж, “Би бие засмаар байгаа боловч энд лав чадахгүй. Шингэнээ удаан барьж байгаад Оросын элчингийн орчимд хөнгөрмөөр санагдаж байна. Үнэндээ энэ мэдрэмж олон хүнд төрсөн” гэжээ. Тэрбээр ОХУ, АНУ-ын харилцаанд Доналд Трамп үргэлж буулт хийдэг хэмээн шүүмжилсэн байна.

Нэр алдартай одууд үг хэлсний дараа жагсаалд оролцсон иргэд цагдаа нартай мөргөлдөж,  эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Түүнчлэн жүжигчин Роберто Ди Ниро “Трамп Америк улсыг хэцүү улс, сүйрэх гэж байгаа орон гэж доромжилдог. Тэр л гарч ирвэл АНУ сэргэх мэт худал бурдаг. Энэ бол төрийн эрхэнд гарахын тулд төрийн далбаагаа шатааснаас дор явдал” гэжээ.

Харин найруулагч Майкл Муур хэлэхдээ “Яг одоо Америкт маш хүнд хэцүү цаг үе ирээд байна. Аюултай байдал нүүрлэлээ. Трамп юу ч хийж магадгүй. Тэр нэгдсэн улсын энх тайванд сөргөөр нөлөөлж эхэлнэ” гэсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
fvtjsymq MzQ1eUlnnawezevjdk, [url=http://bbaynqswlyij.com/] bbaynqswlyij[/url], [link=http://vgulpyusazbi.com/ ]vgulpyusazbi[/link], http://wnbafejcsrhe.com/
IP:31.184.238.87  2019-03-26 21:57:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.