Дуучин Э.Чулуунчимэг нөхрөөсөө салснаа зарлалаа

2017/01/26
Share |
Хүмүүс:
Дуучин Э.Чулуунчимэг нөхрөөсөө салснаа зарлалаа

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг олсон хослон дуулагчид бол Б.Болд, Э.Чулуунчимэг нар. Хайрынх нь гэрч болон өхөөрдөм хөөрхөн Аялгуу охинтой болсон цаг саяхан. Харамсалтай нь тэдний таван жилийн  хамтын амьдрал дуусгавар болж байгаа бололтой. Дуучин Э.Чулуунчимэг нөхөртөө зориулан хатуу үгтэй шүлэг бичжээ. Ингээд дуучин бүсгүйн шүлгийг хүргэе

 

 

 

Хайрлаад хайрлаад байхад

Хайр даадаггүй

Уучлаад уучлаад байхад

Алдаагаа ухаардаггүй

Тэвчээд тэвчээд байхад

Гэм нүглээ ойлгодоггүй

Эхнэр гэдгийг эд хогшил мэт санаж

Энхэр биеийг нь сэвтээж гэмтээж

Харын өвчинд тархи нь идэгдэж

Харгис авир зүрхэнд нь хуралдсан

Алдар нэр зоос мөнгийг

Амьдралын гол зорилго мэт андуурч

Өнгөний сайхан сэтгэлийн сайхныг

Үзэж ялгах ухаан нь балартсан

Нүүр дүүрэн гэмгүй төрхөөрөө

Нүгэлт төрхөө нуун далдалсан

Ичих нүүр эрээ цээргүй

Эрийн оронцог болсон чамайг

Энэ бие энхрий үрээс минь гадна

Бурхан тэнгэр харж байгааг сана

Бусдын нүд ч сохор бишийг ойлго

Үйлийн үр нүглийн төлөөс

Үг дуугүй л чамруу очно

Түмэн олны хайрыг хүндэлж

Түнэр хар төрхийг чинь нууж

Таван жилийг ардаа үдсэн.

Тэвчээрт хязгаар байдаг л юм байна

Тэсэхгүй өнөөдөр үгээ хэлж байна

Үрийн минь эцэг сайн л явбал

Үнэхээр бусад нь надад хамаагүй

Ямар хүнийг дутуу үнэлж

Яаж чи доромжилж байснаа

Ойлгоцгоох өдөр ирнэ гэдэгт найдъя

Одоо угаасаа бүх зүйл дууссан

Ёсолж тавьсан хадаг яндараа

Нэхээд авах ёсыг сонсож байсангүй

Олоон жилийг хамт туулаагүй ч

Олон л зүйлийг чамаас мэдэрлээ

Гэгээн сайхан ч зөндөө л байлаа

Гэрэлгүй галгүй ч амьдарч үзлээ

Ирээдүйд яаж галтай явахыг минь

Хараад л суухаас өөр хувь чамд үлдээгүй…

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.