Брэд Питтийн найзууд Анжелина Жолиг үзэн яддаг

2017/01/26
Share |
Хүмүүс:
Брэд Питтийн найзууд Анжелина Жолиг үзэн яддаг

Холливуудын хамгийн сайхан хосуудын тэргүүн эгнээнд жагсдаг байсан Анжелина Жоли болон Брэд Питт нар өнгөрсөн 10-р сард салж байгаагаа албан ёсоор мэдэгдээд байсан юм. Тэдний салалтын шалтгааныг олон янзаар тайлбарлаж байсан ч баттай үнэн хариу одоог хүртэл гараагүй байгаа юм. Хосууд хэн хэн нь тойруу утгаар салах шалтгаанаа тайлбарласан ч тэдний дунд ямар нэгэн хууралт бий болсон уу? гэдгийг олон эх сурвалжууд нотлохыг эрмэлзэж байгаа билээ. 
 

Харин саяхан жүжигчин Брэд Питтийн нэгэн дотны найз хэвлэлийнхэнд Анжелина Жолигийн талаарх бүх үнэнийг дэлгэсэн байна. Жоли бүсгүй нөхрөө чанга гараар барьж байсан гэнэ. Нөхрөө зураг авалтгүй зав чөлөөтэй үед нь дуртай зүйлсийг нь хийлгэхгүй, үүрэг даалгавруудыг ар араас нь өгдөг байсан аж. Аажимдаа Брэд маш их үүрэгт ажилтай болсноор найзуудтайгаа уулзахаа ч больсон гэв.

Жүжигчин эр ар гэрийн ажилдаа нухлагдсан гэрийн авгай шиг л болсон хэмээн www.celebuzz.com сайт онцолжээ. Жоли бүсгүй нөхрийнхөө найзуудад дургүй байсан учраас найзуудын холбоог таслахыг зориудаар хийсэн талаар Питтын ойрын найз “Тэр авгайнхаа атганд орчихсон байсан. Хэлсэн болгоныг нь хийдэг байлаа. Анжелина Брэдийн найзуудтай хамт байхыг хүсээгүй. Мань хүн ч түүний үгэнд ороод бидэнтэй харилцаа холбоогоо тасласан” хэмээн ярьжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Болдоо Олон жил базуулсны эцэст Брэд маань тэссэнгүй дээ хөөрхий
IP:202.21.106.123  2017-01-29 17:18:11
Яадаг юм Хүмүүс өөрсдөө л хайраа устгах юмдөө
IP:202.9.42.77  2017-01-30 00:45:22
dori Үнэн бол тэнэг л авгай байна даа
IP:203.91.118.50  2017-01-30 16:55:21
Өө гажигаа Базуулсандаа биш, найзууд нь хэт их шоучин хүүхэмсэг юмнууд байвал холдуулсан нь дээр шдээ муу найзуудаас. Эхнэрийн зарчимч байдлаас залхаад явсан тэнэг хөгшин бндаа. Насаа явж байгааг мэдэхгүй хошгорцон яваан бхдаа хммм
IP:202.9.43.58  2017-01-30 20:42:33
Mandalaa Joliig ovdoj zovj baihad ni hajuud ni hen halamjilj baisan be.Biy ni edgeed irehiin tsagt hanilj yvj hania unaj ybj morio gegcheer huuhduudiinhee aaviig jiideg muuhai avgai
IP:122.201.21.62  2017-01-31 20:22:31
qptjnym iriqJTfhhnqrpqtdbn, [url=http://lgaizzpccvke.com/] lgaizzpccvke[/url], [link=http://uvytrtwfvqcx.com/ ]uvytrtwfvqcx[/link], http://tcssvxbjuokq.com/
IP:46.161.9.32  2017-03-27 20:39:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.