Хайртай залуугаа олноос нуусан ”Реппер”

2017/02/01
Share |
Хүмүүс:
Хайртай залуугаа олноос нуусан ”Реппер”

"UBS" телевизээс зохион байгуулдаг  “Universe best songs” наадмаас төрөн гарсан олон сайхан залуучууд урлагийн тайзнаа гялалзаж яваа.Тус наадмын шилдэг оролцогчдын нэг Реппер А.Дөлгөөн “Хорьж болохгүй 20 нас”, “Чи бол зураач”, “Шинэ жил”зэрэг хит дуунуудаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан ч харийн орныг зорьсноор сураг тасраад байсан. Эршүүд хийгээд эрч хүч дүүрэн реппер бүсгүй гадаад төрхөндөө төдийгүй бие галбиртаа ихээхэн анхаарал хандуулж эмэгтэйлэг төрхөндөө орсонд  дахин олны хараанд өртөх болов.  Гоо сайхны хагалгаанд орсон байна гэх мэдээлэл тарсан ч угтаа бол галбиртаа анхаарч турснаас өөр зүйл хийлгээгүй  гэх юм билээ. Харин Реппер А.Дөлгөөний тухайд хамгийн сүүлийн үеийн сонин сайхан гэвэл тэрээр сүй тавьж буйгаа фэйсбүүк хуудсаараа олонд дуулгаад байсан ч хайртай залуугаа олонд харуулахыг хүсээгүй бололтой стикерээр царайг нь дарж ихэд нууцалжээ. 

 

Эх сурвалж: Factnews.mn

Д.Цэцэг






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.