The Colors хамтлаг: Б.Хүслэн маань дэлхий гэх өртөөгөөр дамжин өнгөрлөө

2017/02/01
Share |
Хүмүүс:
The Colors хамтлаг: Б.Хүслэн маань дэлхий гэх өртөөгөөр дамжин өнгөрлөө

Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал Кэстл” хотхоны 12 давхраас 21 настай залуу унаж, амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл нийгэмд цочрол үүсгээд байгаа юм. Өнгөрсөн ням гаригт гарсан тус хэрэгт олны танил эрхмүүдийн хүүхдүүд холбогдсоныг албан бус эх сурвалж мэдээлсэн.Тус хэрэгтэй холбогдуулан 12 хүнийг шалгаж байгаа бөгөөд амьд хөгжмийн “The Colors” хамтлагийнхан холбоотой гэх шуум тархжээ.Холбоотой эсэх нь одоогоор тогтоогдоогүй байгаа ч нас барсан залуугийн тухайд  “The Colors” хамтлагийн Б.Хүслэн гэх залуу гэнэ. Харин “The Colors” хамтлагийнхан өөрийн албан ёсны пэйж хуудсандаа: Бидний гэр бүлийн нэг гишүүн Б.Хүслэн маань Дэлхий гэх өртөөгөөр дамжин өнгөрч бидний хөгжмөөр дамжуулан хүмүүсийн ухамсарт хүрэх, цаашлаад соён гэгээрүүлэх үйлд туушдаа зүтгэсээр өөдөө нисэн одлоо. Бид нарын тоглодог тоглоомын маань хожиж чаддаггүй, яаж давахыг нь мэддэггүй байсан үеийг маань Хүслэн давчихлаа” хэмээжээ.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.