Жүжигчин Г.Ундармаагийн ивээн тэтгэгч

2017/02/02
Share |
Хүмүүс:
Жүжигчин Г.Ундармаагийн ивээн тэтгэгч

Жүжигчин, СТА Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан “Итгэлийн танхим” төрийн бус байгууллага 6 эмнэлэг тохижуулж, олон ч хүмүүсийн талархлыг хүлээгээд буй. Оны өмнөхөн гэхэд л Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж, хүлээлгэн өгсөн билээ. Эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулан яваа түүний хөдөлмөрийг үнэлэн нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан. Сэтгэл байвал хэн ч байсан юу ч хийж чаддаг гэдгийг үлгэрлэн яваа жүжигчин бүсгүйн ажил үүгээр дууссангүй.Шинэ он гарсан уу үгүй юу дэлгэцийн 4 дэх уран бүтээл “Амьдралоги” бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо нээлтээ хийж,үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа юм. Киног тэсэн ядан хүлээсэн олон хүн байсан бөгөөд “Амьдралоги”-ын урилга өмнө нээж байсан кинонуудаас хамгийн содон, сонирхолтой байв. 2 зураастай жирэмсний тест бүхий хариуцлагаа хүлээ гэж бичсэн урилга олон ч хүнийг шоконд оруулсан гэнэ шүү.

Дашрамд дуулгахад киноны нээлттэй давхцан Ундармаагийн ханийн төрсөн өдөр тохиож байсан бөгөөд  хамгийн сайн зөвлөгч, туслах, найз гээд  бүх талаар дэмждэг нэг ёсондоо жүжигчин бүсгүйг хайраар ивээн тэтгэгч хэмээгджээ.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.