The Colors хамтлагийнхан уучлал хүсэв

2017/02/02
Share |
Хүмүүс:
The Colors хамтлагийнхан уучлал хүсэв

Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал Кэстл” хотхоны 12 давхраас 21 настай залуу унаж амиа алдсан харамсалтай мэдээг бид дуулгасан. Тус хэрэгт The Colors” хамтлагийнхан холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл өчигдөр цахим орчноор тархаад байсан. Харин нас барсан залуу The Colors” хамтлагийн Б.Хүслэн гэх залуу гэнэ.

Хамтлагийнхан өчигдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан:Бидний гэр бүлийн нэг гишүүн Б.Хүслэн маань Дэлхий гэх өртөөгөөр дамжин өнгөрч бидний хөгжмөөр дамжуулан хүмүүсийн ухамсарт хүрэх, цаашлаад соён гэгээрүүлэх үйлд туушдаа зүтгэсээр өөдөө нисэн одлоо. Бид нарын тоглодог тоглоомын маань хожиж чаддаггүй, яаж давахыг нь мэддэггүй байсан үеийг маань Хүслэн давчихлаа” хэмээн нийтэлсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн юм. 

Шүүмжлэл дагуулсан тус постоороо буруу ойлголт төрүүлсэндээ уучлал хүсчээ. 

Уучлалт хүсэж байна.

Бидний анд нөхөр болох Хүслэндээ эмгэнэл илэрхийлж бичсэн үгс маань та бүхэнд өөр өнцөгөөс хүрсэнд тун их харамсаж байна. "Үхэл бол цэг биш таслал" гэх гарчигнаас иш татан бичсэн санаа маань бид найзыгаа харанхуй аймшигт газарлуу бус гэрэлт сайхан ирээдүй рүү очиж буй мэт дүрсэлж бичих гэж оролдсон билээ. Энэ эмгэнэлт явдал гэр бүл, найз нөхөд, хамт олон, сонсогч та бүхэнд хэн хэнгүй л нөхөж баршгүй гарз тохиосон билээ. Найз Хүслэнг маань сайн сайхан сэтгэлээр эцсийн замд нь үдэж тайван амгалан нойрсоход нь туслаарай !

 




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.