П.Анужин:”Дүнхүү” болцгооё найзууд аа!

2017/02/03
Share |
Хүмүүс:
П.Анужин:”Дүнхүү” болцгооё найзууд аа!

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг П.Анужин хөтлөхөө болиод удаж буй. Зарим нь бүр Анужингүйгээр тэр нэвтрүүлэг давсгүй хоол мэт санагдаж байгаагаа илэрхийлсэн ч харамсалтай дахин тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллахгүй гэдгээ албан ёсоор дуулгасан. Сэтгүүлч, хөтлөгч бүсгүйн тухайд УИХ-д нэр дэвшсэн, айлын нөхөр булаасан, үрийн зулай үнэрлэсэн гээд олон сенсааци үүсгээд амжсан билээ. Гэвч бүх асуудлыг эх хүн, эмэгтэй хүний ухаанаар даван туулж, дайрсан нэгэнд таарсан хариуг нь барьж суугаа гэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу

Нэвтрүүлэг хөтлөхөө больсноос хойш цагаан хоолны тухай лекц уншин, багшийн үүргийг гүйцэтгэж яваа П.Анужин нийгэм тэр чигээрээ нэг л зүйлд туйлширч байгаад ихэд эмзэглэсэн бололтой.

Тэрээр" Нэгэн мэргэжил бий болжээ! "Мэргэшсэн доромжлогч"

Буруудаж зөвдсөнөөрөө балбуулж байгаа нэгнээс бүлэглэж балбах "өнөө тал" нь их аймшигтай санагдах. Зодуулж байгаа нь яахав ээ чааваас, зодож чадаж байгаа нь хол илүү хэрцгий.

Цахим ертөнцөд хүн бүхэн хүссэнээ бичиж, хүслээрээ туулих энэ цагт муухай үгтэй, хорон улсыг гааруулж давруулахгүй, үл тоовол. Хэн ч тоохгүй хаях аваас хэтдээ тэгээд дуугүй л болно. Хамаатай хамаагүй бүх сэдвийг хамж, хамруулж шүүх "сайн дурын шүүгчид, мэргэшсэн доромжлогч" хэт олон энэ цагт явж явж мэдлэг мэдээлэлгүй, дуугүй "дүнхүү" нэгэн ЭРҮҮЛ бодогдох. Хэн нэгнийг яллах эрхийг ч хичнээн жил ном үзэж авдаг бус уу?!! Нэгнээ зуурч унагаад, хэмлэж зумлах энэ муухай зан уугуул мэт нутагшчихлаа бидэнд... Хичнээн ухаантай сайхныг бичих ч аймшигт доромжоор өрөөлийг чичих тэр "хүн" зүгээр л аймаар, хэрхэвч ухаантан биш байх! Хол баймаар. Мэдлэгтэй, мэдээлэлтэй болцорч оролцохгүй уярахүй, үзэн ядахгүй, хөөрөхгүй сэдэв байхгүй гэмээр үсчин савах... Муухай юм аа.

"Дүнхүү" болцгооё найзууд аа! Хэт мэддэгээс мэддэггүй нь амар санагдах. Үнэн хүртээлтэйдээ дуугарсан шиг тод дуугараад, хүртээлгүйдээ дуу аяланхан дуугүй байцгаая та минь. Шаазгай шувуу шиг шаагилдан орилолдоход нутаг минь цаанаа ядраад байх шиг..."гэж фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaokitr ЗакладкР¸ таблетоРº по москве купить Спиды Сергач Все о амфетамР¸Ð½Ðµ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Спасске КоробочРºÐ° мака фото Магазин легалки ÐÑ†ÐµÑ‚Ð¸Ð»Ð¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½Ð½Ð¾Ð³ о опия купить ГертрудР° Ð‘ÐµÑ€Ñ‘Ð·Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ Maintenance Mode Купить в орске спайс купить ЛСД СыктывкР°Ñ€ купить Марка Кубинка Стаф в ПолесскРµ Купить Номер 1 Севск купить Спиды Галич купить АмфетамР¸Ð½ Салават купить Амфа Ишимбай Новые поставщР¸ÐºÐ¸ в каталогРµ Купить закладкР¸ россыпь в Белёве купить ГанджубР°Ñ ÐœÐ¸Ð½ÐµÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ Воды трамадоР» 100 мг купить в спб купить купить МДМА розовые КириллоР² что такое водник и как его курят купить HOMER Муром ЗакладкР¸ кокаин в Нижнем Тагиле где Ð¿Ð¾Ð³Ð¾Ð½ÑÑ‚Ñ Œ в москве купить Фен КрасновР¸ÑˆÐµÑ€ÑÐº Форум СемилукР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ фен купить
IP:185.89.100.110  2018-02-20 08:56:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.