Мисс А.Баярцэцэг эх орондоо ирлээ

2017/02/06
Share |
Хүмүүс:
Мисс А.Баярцэцэг эх орондоо ирлээ

АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан дэлхийн миссийн тэмцээнд А.Баярцэцэг 11-р байрт шалгарч түүхэн амжилтыг тогтоосон. Гуравхан сая хүн амтай Азийн цээжинд орших Монгол улс шилдэг 11-т үлдэж чадсан нь эх орноо дэлхийд таниулсан үйл явдлын нэг байлаа. Тус тэмцээнд дэлхийн 120 гаруй орны сайхан бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвар, ур ухаанаа уралдуулдгаараа онцлогтой. Олноороо хэлэлцвэл буруугүй ээ гэдэг шиг Монголчууд ч гэсэн нэгдэх зүйл дээрээ нэгдэж чаддаг гэдгээ харуулж чадсан гэж хэлж болно. Сошл ертөнцөөр А.Баярцэцэгийг дэмжихийг фэйсбүүктэй хүн болгон уриалж байсан гэхэд хилсдэхгүй биз.

 Хамгийн сүүлд тэрээр алдарт жүжигчин Стивен Сигалын гэрт зочилсон тухай бид дуулгаж байсан. Тэгвэл энэ удаад мисс бүсгүй маань эх орондоо ирсэн таатай мэдээг танд сонордуулъя. Тэрээр ирсэн даруйдаа Топ модель Х.Бадамгэрэлийн “Андра Академи”-аас зохион байгуулсан “Мөрөөдлөө амилуул” өдөрлөгт оролцсон аж. 







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.