Рэппер GEE, УГЗ Б.Долгион нар маргалдсан бичлэгийн тухайд...

2017/02/08
Share |
Хүмүүс:
Рэппер GEE, УГЗ Б.Долгион нар маргалдсан бичлэгийн тухайд...

“UBS” телевизийн бүтээл “Universe best songs” наадам 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, эхний шатны шалгаруулалт цацагдаад буй. Тус наадам энэ жил “Цахим ертөнцөд соёлтой оролцъё”  уриатайгаар залууст үлгэрлэж байгаа бөгөөд мөн шүүгчдийн тухайд ихээхэн өөрчлөлт орсон байна. “Пентатоник” академийн Ерөнхийлөгч, УГЗ Б.Долгион, "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай, монгол рэппер GEE нар  шүүгчээр ажиллаж байгаа гэнэ. Тэр дундаа рэппер GEE шүүгч хийх болсон нь олон ч хүн дугаар бүрийг нь алгасалгүй үзэх шалтгаан болж байгаа гэх юм билээ. 

Харин цахим орчинд өчигдөр рэппер GEE, УГЗ Б.Долгион нар хэрэлдлээ гэх утга бүхий бичлэг тархсан. Тэмцээний шүүгчид санаа бодол таарахгүй маргалдахыг алийг тэр гэхэв ээ. Сүр бадрааж ярьхаар тийм сүртэй хэрүүл болоогүй гэсэн шүү. Харин Реппэр GEE энэ тухайд 

"Нэг тэмцээн шүүгээ л биз
Нийцэхгүй зүйл гараа л биз
Тас түс хэлээ л биз
Таалагдахгүй юм болоо л биз...

Сүр бадруулах юм юу байнаа" хэмээжээ. 







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.