Х.Тэргэл:Ихэнх нь зүгээр л эрийнхээ секст, эсвэл...

2017/02/09
Share |
Хүмүүс:
Х.Тэргэл:Ихэнх нь зүгээр л эрийнхээ секст, эсвэл...

Алс холын Америк оронд ажиллаж амьдарч байгаа яруу найрагч Х.Тэргэл хүчирхийллийн эсрэг үгээ хэлжээ. Тэрээр:

"ХҮҮХДЭЭ БОДООД Л....ҮГҮЙ ЭЭ ТА ӨӨРИЙГӨӨ Л БОДСОН!!!

Би олон эмэгтэй нөхөртөө зодуулан зодуулаад хүүхдүүддээ үргэлж алаан талаан цус нөж, нулимс амсуулан та нарыг бодоод л ингэж байна эцэггүй өсгөхгүйсэн гэхдээ гэдэг үгээ хүүхдийн зүрхэнд шаачихаад амьдарсаар л зодолдсоор, хэрэлдсээр л байхыг мэднэ.

Ээжийг нь нүдэн дээр нь зодож буйг харж байгаа бяцхан гар эхийгээ аврах гэж эцэг үрүүгээ нударга зангиддаг, эцэг үрүүгээ хөмхийгөө зуун үзэн ядаж өсдөг юм.

Хүү чинь хожим яг эцэг шигээ болж, охин хүүхэд чинь эрэгтэй хүнээс дальдчин айж , эр хүнд итгэх итгэлээ гээдэг юм.

Аргаа барахдаа тэд цагдаа дуудан эцгээ шоронд оруулах гэхэд харин та гомдолгүй ээ гэж хэлээд гаргадаг.

Харин та төд удалгүй зодуулсан нөхөртөө дараа нь тэврүүлж,озолцож, ор хөнжилдөө орж дахин нэг хүүхэд хийнэ...

Хатуухан хэлэхэд тийм эмэгтэйчүүд хүүхдийг бодсондоо бишээ амьдралаа өөрчлөх, бие даах, ганцаараа ачаа үүрэх чадваргүй, бас бусдад нэрээ хичээсэндээ л тэр үгээр өнгөлөн далдлалт хийж хүүхдийн амьдралыг там болгож байгаагаа мэддэггүй, мэдсэн ч хүлээн зөвшөөрдөггүй юм.

Баян ч бай ядуу ч бай тайван хэрүүл уруулгүй, зодоон нүдээн, хүчирхийлэл амсаагүй орчинд өссөн хүүхдүүд хожим нийгэмд маш сайн хүн болж өсөж төлөвшдөг.

Бас жинхэнэ сайхан гэр бүлийг бүтээдэг юм.
Эсрэгээрээ байнгын айдас , цус ,нулимсан дунд өссөн хүүхдүүд хожим дийлэнх 90 хувь нь яг эргээд тийм л гэр бүлийг зохиодог .

Өөрийнхөө арчаагүйгүйгээс хийж чадахгүй байгаа зүйлээ хүүхдэд бүү үүрүүлцгээ.

Ихэнх нь зүгээр л эрийнхээ секст, эсвэл олж ирдэг мөнгө, үгүй бол найз нөхдийн өмнө нөхрөөс салаагүй хүн болж харагдах гэж л хэдэн хүүхдийн амьдралыг там болгож хүүхэд насыг нь айдсаар дүүргэдэг дээ томчууд бидний дийлэнх .

Өөртөө эзэн бай.Өөрөөсөө унасан ,ургуулсан мөчир салаа үр хүүхэд таны золионд зовох учиргүй .

Хүүхдэд ердөө л хайр ,тэврэлт, итгэл ,урам зориг, магтаал, айдасгүй орчин өмсөх хувцас идэх хоолноос илүү хэрэгтэй.

Ямар ч хүүхэд 12,13 хүртлээ нэг ёсондоо юмны учир нарийн сайн ойлгохгүй байх хүртлээ ялангуяа бүх чин сэтгэл зүрхээрээ бүүр 1000 хувь ээжийгээ л хайрлаж, эхийгээ л гэдэг юм.

Эх та өөдгүй хөгийн ,мулгуу амьтан байсан ч тэр бяцхан зүрх таныг л хамгийн ухаантай, сайн сайхан гэдэгт итгэж байдаг юм .

Тэгэхээр эхийг нь зодож, уйлуулж байхыг байнга харж, бяцхан зүрх нь хагарч, урагдаж өссөн хүүхэд эцгээ хайрлаж хүндлэнэ гэж үү???

Харин ч эсрэгээрээ та эцгээ үзэн ядагчийг хожмын бас нэг эхнэрээ зовоогчийг тэр их хүүхдээ бодсон агуу хайраараа өгдөг юм ш дээ хүүхэддээ, ялангуяа хүүтэй бол .

Хүүхдийн амьдралыг бүү үр .Тэд уйлах гэж ,айх гэж төрөөгүй юм.
Хэрэв та ийм амьдрал хүүхэддээ амсуулдаг бол таныг хамгийн арчаагүй эхийн оронцог байна гээд хэлчихье. 
Та зөвхөн өөрийнхөө хар амийг л бодож, хүүхдийнхээ амьдралыг там болгож түүнд хүүхэд насны баяр жаргал амсуулсангүй ээ....

Хожим үр хүүхэд чинь таныг асрахгүй, харахгүй ,хайрлахгүй бол буруутан нь ердөө л та.

Эцэст нь та намайг үзэн ядаж ч болно.Тиймээ та бол ачлалгүй ,зориг зүрхгүй эх аж.

Хүүхдээ бодсон хүн хүүхдийнхээ айдас,цөхрөл, нулимсыг бардаггүй юм.
 Хүүхдээ ирээдүйн харанхуй ангал уруу өөрийнхөө гараар бүү түлхээч ээжүүдээ хэмээн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Хулганайн Тэргэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.