Доналд Трампын хүү аутизмтай юу?

2017/02/09
Share |
Хүмүүс:
Доналд Трампын хүү аутизмтай юу?

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп олны танил маш олон хүнтэй хувь болон хувьсгалын чанартай маргаантай байсаар ирсэн. Түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш түүнтэй хийх тэмцлээ тууштай үргэлжлүүлсээр байгаа хүн бол жүжигчин нэвтрүүлэгч Рози О Доннел юм. Трампын эсрэг тэмцэл зан чанарын бүдүүлэг этгээд байдлыг шүүмжилж байсан бол одооноос хувийн буюу гэр бүлийн асуудал руу чиглэх болсон байна. Тэрбээр гурван нас зургаан сартай охинтой бөгөөд охин нь аутизмтай гэж тодорхойлогдсон бөгөөд Баррон Трамп хүүг аутизмтайг нотлох дүрс бичлэгийг цахим сүлжээндээ хуваалцжээ.

Энэ сарын 11-д Youtube сувгаар Жеймс Хантер нэртэй хэрэглэгч “Баррон Трамп аутизмтай юу?” хэмээх 7:05 секундын бичлэг хийсэн байдаг аж. Түүнийг үзсэн хүмүүс хөөрхий хүүг тайван орхи, тэр чинь 10-хан настай балчир жаал гэж байсан бол нөгөө хэсэг нь миний гэр бүлд аутизмтай хүүхэд байдаг, Барроны хувьд аутизмтай хүүхдийн хийдэг үйлдлийг хийж байгаа нь тодорхой байна гэцгээж байсан юм. Бичлэгээс харахад Баррон бусад 10 настнуудын адилаар цоглог цолгиун биш, алга ташихдаа ч хоёр гараа бүрэн нийлүүлж чаддаггүй, олны өмнө гараад маш их цочирддог бөгөөд түүнийг тайвшруулахын тулд эцэг эх болон туслахууд нь биед нь хүрч илэх зэргээр зоригжуулдаг, мөн аливаа зүйлсийг анх харж буй мэт гайхан хүлээн авдаг зэргийг тодотгожээ.

Уг бичлэгийг Меланья Трамп устгахыг хүссэн боловч бичлэг хийсэн Жеймс Хантер уг бичлэгээр Доналд Трампын хүүг буруутгаж бусдад доог болгохыг хүсээгүй бөгөөд зөвхөн аутизмтай хүүхдүүдийн төлөө, тэдний тухай нийгэмд зөв ойлголт өгөхийг хүссэн гэж тайлбарласан байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.