Мастер үсчин Д.Одонгоо асрамжийн хүүхдүүдэд туслах “Challenge”-д бусдыгаа дуудлаа

2017/02/09
Share |
Хүмүүс:
Мастер үсчин Д.Одонгоо асрамжийн хүүхдүүдэд туслах “Challenge”-д бусдыгаа дуудлаа

Өнөөдөр, Монгол Улсад хүүхдийн эрх ялгаварлан гадуурхагдах, үл хайхрагдах, бэлгийн мөлжлөг, зодуулж бэртэх, хүний наймаа, орон гэргүй тэнэмэл, хүнд хөдөлмөр эрхлэх, сэтгэл санааны гэх мэт 10 гаруй хэлбэрээр өдөр бүр зөрчигдөж байна. Архины хамааралд орчихсон эцэг, эх хүүхэд рүүгээ юм аваад шиддэг байдал өдөр ирэх тусам даамжирч энэ бүхэн нас, хүйс, гарал угсаанаас үл хамаараад тухайн хүний хандлагаас  илэрч байдаг гэдгийг судалгааны байгууллагууд тогтоосон байдаг. Нийслэлийн СБД-ийн 26-р хороонд хамгийн их хүчирхийлэл үйлдэгддэг гэх бий. Хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” ТББ-д сард дунджаар 100 гаруй хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл ирдэг байна. Баян, ядуугийн зааг ялгаа улам томорч буй энэ нийгэмд хамгийн өрөвдөлтэй, гэм буруутан, хохирогч нь хүүхэд болж хоцорсоор байх уу. Үүний төлөө төрүүлж өсгөсөн эцэг эх, төр засаг аль аль нь яагаад огт хариуцлага хүлээхгүй байна вэ. Тэднийг нийгэмд ганц тосож авч байгаа газар нь хүүхдийн халамж асрамжийн төвүүд.  

Өнөөдөр улсын хэмжээнд 36 асрамжийн газар нийт 1060 орчим хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдийн тал орчим нь хагас эсвэл бүтэн өнчин, бичиг баримтгүй, олдмол хүүхдүүд байдаг бол үлдсэн 50 хувь нь буух эзэн, буцах хаягтай хүүхдүүд байдаг аж. Гэвч тэд хорвоод хүмүүний биеийг олж төрсөн азтай ч гэлээ ухамсаргүй эцэг эх, хайхрамжгүй төрийн балгаар хүмүүний жаргалыг хугас хүртэж байна.  Магадгүй тэдний хувьд асрамжийн газарт очсон нь "аз" байж болох ч харин нөгөө зэрэгцээ ертөнцөд  зарим хэсэг нь хүчирхийлэлд өртөн амьдарсаар, бүр цаашлаад энэ хорвоод дөнгөж мэндлээд хогийн цэг дээр хаягдан хорвоогоос буцаж байгаа зэрэг нуухын аргагүй үнэнтэй бид эвлэрсээр байх гэж үү.

 


Асрамжийн төвийн сайхан сэтгэлт багш нарын буянаар хүүхдүүд идэх хоол, дулаан байранд хорвоогийн бор хоногуудыг  өнгөрөөж байгаа ч гэлээ хэзээ ч ирэхгүй эсвэл хэзээ ч хараагүй эцэг эхийгээ харуулдан суусаар эр биеийн цээнд хүрдэг. Монгол Улсын хуульд зааснаар 18 нас хүрсэн л бол хүссэн хүсээгүй асрамжийн газраа орхин одно. Асрамжийн төвөөсөө гарсан хүүхдүүд хэд хэдээрээ нийлж хажуу өрөө түрээслэх, хар бор ажил хийж  амьдрах нэгэн байхад тэгж чадахгүй буруу зам руу орох нэг хэсэг нь ч бий. Энэ талаар Асрамжийн хүүхдүүд насанд хүрэхээрээ хаачдаг вэ гэсэн  сурвалжлагаар  хөндсөн билээ.

Тэгвэл энэхүү сурвалжлагын дагуу “Оддын үсчин” хэмээн олноо алдаршсан “Vidal” салоны захирал, мастер үсчин Д.Одонгоо  манай редакцтай холбогдож  асрамжийн  газрын хүүхдүүдэд туслах болсон тухай  нэгэн сайхан мэдээг дуулгалаа. Тодруулбал тэрээр Засгийн  газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газартай хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 36 асрамжийн газар бүрээс нэг, нэг хүүхэд сонгон авч үсчний мэргэжлээр үнэ төлбөргүй сургахаар болжээ. Ингэхдээ 15 хүүхдийг нь өөрийн салон дээрээ сургаж, дадлагажуулах бол харин үлдснийг нь шавь нар болоод холбооны харьяа салондаа хуваарилаж улмаар чадварлаг үсчин болсоны дараа нь  ажлын байраар хангах аж. Тэрээр энэ тухай  Асрамжийн хүүхдүүд насанд хүрэхээрээ хаачдаг вэ? сурвалжлагын асуултад  яг одоо би хариулт хэлж  чадахгүй ч, харин бидэнд  гарц байна. Хувь хүн, албан байгууллага бүр өөрсдийнхөө чадах зүйлээр тэр хөөрхөн хүүхдүүдэд тусалъя. Би тэр хүүхдүүдийг ч тогооч болгож чадахгүй ч харин чадварлаг үсчин болгохын төлөө өөрийн мэддэг, чаддаг бүхнээ зааж сургаж чадна. “Үсчний мэргэжил хэзээ ч хүнд гологдохгүй, хаана ч очсон талхныхаа мөнгөтэй байх мэргэжил. Хүний үс ургаж байгаа цагт хэрэгцээ нь байнга л гарч байх онцлог мэргэжил учир асрамжийн газрын хүүхдүүдийг дэмжин ажиллахыг маш их хүсэж байна. Би, чи, та юуг хамгийн сайн чадаж байна, түүгээрээ   эдгээр хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийе.  Найз нөхдөө энэхүү хүмүүнлэгийн ажилд уриалан дуудаж байна” гэлээ.

Хүн байхын утга учир, хүн хүнээ  хайрлах агуу сэтгэлийг “өгөөмөр” үйл хэргээрээ үлгэрлэн харуулж яваа түүний энэхүү санаачлалыг Монголын томоохон сайтууд болох www.zindaa.mnwww.breakingnews.mnwww.zone.mnwww.factnews.mn,  www.prnews.mnwww.criminal.mn зэрэг сайтууд дэмжин хамтран ажиллахаар боллоо.

“1000 бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг”  өөрсдийнхөө чадах чинээгээрээ “Орхигдсон”  Монголын үрсээ эргэн харах цаг болсон Монголчуудаа. 

 Б.Алтжин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Odongoo sain busgui baina. Sain yavaa ni saihan setgeliinh ni ur biz ee. Odongood amjilt huseye ! Bugdeeree Odongoog demjij ajillatsgaaya.
IP:66.181.185.253  2017-02-09 19:51:06
Зочин Тамд үсчинмодчин 2очдоггэсэн шүү .
IP:122.201.22.97  2017-02-12 16:54:16
bd Odongoo uneheer sain uschin shuu. Bi mongold ochson uedee dandaa usee zasuuldag. Humuust az Jargal beleglej bgaa hun yahaaraa tamd ochno gj ? Hachin yum bichih yum
IP:79.195.98.166  2017-02-12 17:51:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.