Өдөр бүр сахлаа хусдаг эмэгтэйд гоо сайхны мэс засал санал болготол...

2017/02/10
Share |
Хүмүүс:
Өдөр бүр сахлаа хусдаг эмэгтэйд гоо сайхны мэс засал санал болготол...

Гадаад үзэмж гэдэг ялангуяа эмэгтэй хүний хувьд хамгийн чухалд тооцогддог. Та өөрийн зүс царай, үс гэзгэнд сэтгэл ханамжтай байснаар өөртөө итгэх итгэл нэмэгдэж, илүү өөдрөг, хүсэл тэмүүлэлтэй болдог нь нууц биш билээ.

 

 

Марша Медллберг бүсгүй өөрийн гадаад төрхөнд үргэлж гутардаг нэгэн. Тэрбээр бусад эмэгтэйчүүдтэй харьцуулбал илүү үсэрхэг тул өдөр бүр сахлаа хусдаг байв.

 

 

Гадаад төрхнөөсөө ичдэг тул нийгмийн харилцаанд ч орохыг хүсдэггүй, бусдаас зайгаа барьж өөрийгөө тусгаарладаг байсан гэнэ.

 

 

Марша толинд харах бүртээ “азгүй” царайгаа үзэн ядаж, энэ бүхнийг өөрчлөхийг зүрхнийхээ чандаас нууцхан хүсдэг байжээ.

 

 

“The Swan” шоунд орсноор бүсгүйн амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн юм. Маршад гоо сайхны хагалгаа хийж, гадаад төрхийг танихын аргагүй өөрчлөв.

 

 

Урьдын Маршаг бүрмөсөн өөрчлөхийн тулд сэтгэл засалч ажиллаж өөртөө сэтгэл ханамжтай байх, өөрийгөө үнэлэх зэрэгт зааж сургажээ. Аливаа өөрчлөлт хийхийн тулд хүн дотоодоосоо өөрчлөгдөх хэрэгтэй байдаг.

 

 

Марша бүсгүй харин дотооддоо ч тэр, гаднах төрхөөрөө ч тэр хуучин Маршаг “арчиж хаяжээ”. Шоуны эхэнд өөртөө итгэлгүй, амьдрах хүсэл тэмүүлэлгүй, нүдэнд нь залуу хүний гал цог гэхээр зүйлгүй санаа алдсан амьдралд гутарсан зэрвэс харвал эрэгтэй хүн шиг харагдаж байсан Марша одоо бол гал цогтой, цоглог, эмэгтэйлэг нэгэн болсон юм.

 

 

Гоо сайхны хагалгаа хийлгээд л амьдрал нь өргөс авсан мэт сайхан болчихно гэж байхгүй ч, энэ бол өөрчлөлт юм. Хүн үргэлж нэг байрандаа байгаад байлгүй, ямар нэгэн зүйлийг туршиж, өөрчилж, зоригтой байх хэрэгтэйг Марша харуулж чадсан юм. Магадгүй түүнд шоунд орж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гоо сайхны хагалгаанд орж буйгаа харуулах хүсэл байгаагүй ч , тэрбээр өөрчлөгдөж амьдралаа шинэчлэхийг хүссэн учраас зориг гарган энэ бүхний эцэст гарч чадсан билээ.

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.