ОХУ-ын алдарт зөн билэгч Виктория Райдос тун удахгүй Монголд…

2017/02/13
Share |
Хүмүүс:
ОХУ-ын алдарт зөн билэгч Виктория Райдос тун удахгүй Монголд…

ОХУ-ын алдарт зөн билэгч, “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16  дахь улирлын ялагч  “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос гуравдугаар сарын 3-нд Монгол улсад дахин айлчлах гэж байна. Тэрбээр өмнө нь 2016 оны зургадугаар сард анх удаа манай улсад ирж байсан бөгөөд   энэ удаад түүнийг хүлээсэн ард олны хүлээлт, итгэл асар их байгаа юм. Оросын зөн билэгчдийн ялагчид дотроос хамгийн хүчтэйд тооцогддог түүний лекц гуравдугаар сарын 3-нд “SS club”-т 16:00 цагаас болох бөгөөд (500 хүний хязгаартай) түүний дараа ердөө 2 хоногийн хугацаанд Монголд байрлах тул та бүхэн билетийн талаар болон бусад лавлах зүйлсээ 992052319920762477111163 дугаарын утсаар асууна уу.

 

Лекц дээр Та эдгээр мэдээллийг авах болно:

 


-       Өвөг дээдсийн зан үйл гэж юу вэ, юунд хэрэгтэй тухай

-       Урьд өвөг дээдсээ дурсах ямар зан үйлийг баримталдаг байсан, өнөөгийн нөхцөлд хэрхэн дагах тухай

-       Таны өөрийн удмын мэдээллийн сан хэрхэн бүрэлддэг тухай

-       Өвөг дээдсээ дурсах, хүндэтгэх зан үйл

-       Оюун санааны удамшил Таны амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай

-       Үе удмаар нь хийсэн хараал. Үнэн үү, худлаа юу?

-       Удмын мэдээллийн муу өгөгдлийг хэрхэн саармагжуулах тухай

-       Хүний эрч хүчийг сорогчдоос өөрийгөө хэрхэн хамгаалах тухай

 

 

Та өвөг дээдсийнхээ үе дамжин хадгалсан, удмынхаа бүх хүч чадлыг харж мэдрэх болно. Энэ бол хамгийн ховор тохиох боломж юм. 

 

 

PAPARATSI.MN

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.