Г.Мөнхсүлд: Илүүдэл жингээсээ салахад асуудал биш

2017/02/13
Share |
Хүмүүс:
Г.Мөнхсүлд: Илүүдэл жингээсээ салахад асуудал биш

Спиннинг буюу эргэлтэт дугуйн спорт нь  манай оронд сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж буй энтэртайнмент чиглэлийн спорт юм.  Энэхүү спортоор нэг цаг хичээллэхэд биеийн бүх булчинг жигд  ажиллуулж 800-1200 килкалор шатаадгаараа бусад спортоос ихээхэн онцлогтой. Тус спортыг  Монголд төдийгүй Азид хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа хүн бол "Монголын эргэлтэт дугуйн холбоо”-г үүсгэн байгуулагч, “Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлд юм. 

Тэрээр  2015 оны тавдугаар сард МЭДХ-г /Монголын эргэлтэт дугуйн холбоог/ байгуулж , энэ чиглэлээр багш нар  бэлтгэж улмаар “Сүлд спиннинг” клубээ нээсэн.  Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд таргалалтын асуудалтай 500 гаруй  хүнийг  илүүдэл жингээс нь салгаж өөртөө итгэх итгэл, баяр баяслыг бэлэглэжээ.

 

 

Энэ хүрээнд “Сүлд спиннинг” клубын хамт олон өнгөрсөн амралтын өдөр "Хүннү молл"-д   "Спиннинг  өдөрлөг" зохион байгууллаа.  Өдөрлөгийн үеэр залуусын дунд нээлттэй хичээл зааж  мөн тус спортоор хичээллэж илүүдэл жингээсээ салсан хоёр эмэгтэйн  үр дүнг залуустаа хуваалцсан юм. 

Энэ тухай “Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлд хэлэхдээ "Монгол Улсын хүн амын 68.2 хувь нь илүүдэл жинтэй" гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Энэ бол маш өндөр тоо. Иймээс хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайханд чадах чинээгээрээ хөрөнгө оруулалт хийе гэдэг үүднээс энэхүү шинэ  спортыг Монголдоо нэвтрүүлсэн.  "Спиннинг" буюу эргэлтэт дугуйн спортын үр нөлөө давуу талыг залуустаа сурталчилан таниулах үүднээс энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Одоогоор манай “Сүлд спиннинги”-д 700 гаруй хүн хичээллэдэг. Цаашид бидний гол зорилго  дэлхийн стандартад нийцсэн улмаар олон улсад Монгол Улсаа таниулах зорилготой ажиллаж байна. Судлаад үзэхэд, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг Азийн томоохон улсад спиннинг одоо л дөнгөж хөгжиж байна. Гэтэл манайд хэдийнээ хөгжлийн замналдаа ороод явж байх жишээний. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань энэ спортыг ихэд сонирхож онлайнаар хичээл авах хүсэлт тавьж байгаа.

 

Энэхүү спорт нь  эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн спортоос гадна урлаг энтертаймэнт чиглэл рүү ч хөрвөх чадвартай шинэ цагийн спорт юм. Мөн тухайн хүнийг бүжгийн эвсэл, сонсгол, хурд, хүч, тэсвэр хатуужилтай болгох зэрэг олон чадварыг  нэг дор суулгаж өгдөг гайхалтай спорт тул залуучуудыгаа спиннингээр  хичээллэхийг уриалж байна" гэлээ. 

Спиннинг нь фитнессээс юугаараа онцлог вэ?

Бусад спортоос гол ялгагдах онцлог нь биеийн бүх хэсгийн булчингуудыг зэрэг ажиллуулахаас гадна маш богино хугацаанд өөхийг  шатааж стрессийг бүрэн тайлж чаддаг. Фитнесс хийхэд дор хаяж хоёр цаг шаарддагаас гадна нэг дор биш хэсэгчилсэн булчингууд руу ачаалал өгөх тодорхой дэс дарааллаар явагддаг учир цаг хугацаа багагүй шаарддаг. Харин эргэлтэт дугуйгаар хичээллэхэд өдөрт 45 минут л хангалттай аж.

Сонирхуулахад,  158 кг жинтэй  залуу тус спортоор хичээллэж гурван сарын дотор 50 кг хасжээ. Мөн  хоёр сарын хугацаанд 30 кг хассан шавь нар  хүртэл байгааг тэрээр онцолж байв.

 

-Та илүүдэл жингээсээ салахын тулд  хичнээн гоё тансаг орчинтой, үнэтэй газрыг сонголоо гээд хүссэн үр дүндээ хүрч чадахгүй бол хэцүү. Тэгвэл үр дүнд хүрэхэд  нь нөлөөлөх гол хүчин зүйл нь дасгалжуулагч багш. Өөрөөр хэлбэл дасгалжуулагч таны сэтгэлзүй, бие бялдартай системтэй зөв ажиллах хэрэгтэй. Тэгвэл энэ бүхнийг гагцхүү “Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлд танд зааж сургах болно. 

Тэрээр үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр 10 дугаар хороолол, 3 дугаар эмнэлгийн ойролцоо 30 дугуйтай “Сүлд спиннинг” клубын хоёрдахь салбараа нээж  шинэ цагийн спортыг залуустаа түгээсээр байна. 

 

 

 

Б.Алтжин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.