Хүмүүс: |
"Mongolia”s Next Top Model" реалити шоу нэвтрүүлгийн 9 дэх дугаар өчигдөр үзэгчдэд хүрсэн. Гарсан цагаасаа эхлэн олны анхаарлыг эрхгүй татаж, оролцогч бүсгүйчүүд бусдын амны бай болж байгаа гэхэд болно. Жинхэнэ модель хүн ямар байх ёстой гэдгээс эхлээд л олон шүүлтүүрийг давж, оролцогчид нэг нэгээрээ хасагдсаар шилдэг хэдэн оролцогчид тунаж үлдээд байгаа. Өчигдрийн дугаарын хувьд зочин шүүгчээр Топ модель Х.Бадамгэрэл оролцсон нь нүдээ олсон сонголт байлаа. Түүний шүүлтийн дүн үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн гэхэд болно. Х.Бадамгэрэл аргагүй л “Топ”-ын байр суурьнаас шүүлтэндээ хандсан . Угийн ажил, амьдралаараа манлайлж яваа Х.Бадамгэрэлийн хувьд өчигдөрийн "Mongolia”s Next Top Model" нэвтрүүлгийн чимэг нь байж чадсан юм. Тэрбээр тус нэвтрүүлгийн талаар өөрийн цахим хуудаснаа ийнхүү сэтгэгдлээ хуваалцжээ.