П.Шүүдэрцэцэгт экс амрагтайгаа хамт байх боломж олджээ

2017/02/14
Share |
Хүмүүс:
П.Шүүдэрцэцэгт экс амрагтайгаа хамт байх боломж олджээ

Жүжигчин мэргэжлээр төгсөөгүй ч өөрийн авьяас чадвараа дэлгэцийн урлагт зориулан байгаа энэ шавилхан бүсгүйг мэдэхгүй хүн ховор. Зарим нь бүр загвар өмсөгч хэмээн андуурах нь ч бий. Угтаа бол тэрээр урлаг судлаач мэргэжлээр СУИС-ыг төгссөн гэдэг. Урлагийн л хүн болсон хойно үг хэл, үйл хөдлөл нь олны анхаарлыг татаж, хэл аманд өртөж байдаг нь бараг л хууль шахуу болсон цаг. Жүжигчин бүсгүйн хувийн амьдралыг энэ шуугиан мөн л тойрсонгүй дайрч гарсан. “Мixx хамтлагийн гишүүн Темпотой хайр сэтгэлээр холбогдож, олон залууст үлгэр дууриалал үзүүлж байсан ч тэдний харьцаа бусдын л адил  удаан үргэлжлээгүй. Хос хоёр салсан шалтгааныхаа талаар өдий хүртэл нууцалсны эцэст Темпо "Зэвүүн яриа" нэвтрүүлэгт оролцохдоо цухуйлгасан. Дуучин залуу одоог хүртэл Шүүдэрээдээ хайртай гэдгээ чимээгүйхэн илэрхийлээд авна лээ. Харин энэ удаад П.ШүүдэрцэцэгТемпо нар хамтдаа косметикын рекламанд тоглосон нь Шүүдрээгийн сэтгэлийн утсыг хөндсөн бололтой. Хамтдаа байгаагаа харах сайхан боломж олгосонд баярлалаа хэмээсэн нь олон ч  хүн тэднийг эргэн нийлээсэй хэмээн хүсч явдгаа нуугаагүй юм. Хос хоёрыг эргэн нийлээсэй хэмээн фэнүүд нь үргэлж залбирдаг сурагтай.







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.