МУҮХ-ны цасны баяр боллоо

2017/02/20
Share |
Хүмүүс:
МУҮХ-ны цасны баяр боллоо

62 жилийн түүхтэй Монголын уулчдын үндэсний холбоо шинэчлэгдсэн бүтэц бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаа явуулаад нэг жил болжээ. Уулын спорт өргөжин тэлж, хөгжиж байгаагийн хэрээр холбооны зүгээс олон талт үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь өнгөрөгч Ням гарагийн амралтын өдөр хайкинг хорооноос санаачилсан “Fresh Mountain Day” буюу цасны баяр байлаа. 
Монголын уулчдын үндэсний холбоонд Улаанбаатар аялагч клуб, Сутайн бор уулын клуб, Summit уулын клуб, RTU, БХИС, Монгол даатгал, Хязгааргүйд мац клуб, Эрүүл монгол хайкинг клуб, JCI хайкинг клуб, Хамтдаа алхацгаая хайкинг клуб, Тэнгэр уулын клуб, Хайрхан аялагч клуб зэрэг клубууд харьяалагддаг бөгөөд нэгэн хүсэл зорилго, нэгдмэл санаагаар хамтын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой уг өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа. Цасны баярын эхний хэсэг болох хамтарсан алхалт нь Тэрэлжийн “Болор” зуслангаас Цонжин болдог хүртэл нийт 15 км замыг үүргэвчтэй аялал хэлбэрээр туулсан байна. 



Улмаар уулчдын онцлогийг харуулсан буухиа тэмцээн болон олс таталтын төрлүүдээр өрсөлдөж цэвэр агаарт хийсэн нэгэн өдрийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. МУҮХ энэхүү FRESH MOUNTAIN DAY өдөрлөгийг жил бүр гишүүн клубуудын нэрэмжит болгон зохион байгуулж байхаар тогтлоо. Нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор хийгдэх ажлуудын эхлэл үүгээр тавигдаж байна. Түүнчлэн энэ хүрээнд хийгдэх олон ажлуудыг төр захиргааны зохих шатны байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. 








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.