Б.Тамир шинэ амрагаа танилцуулав

2017/02/20
Share |
Хүмүүс:
Б.Тамир шинэ амрагаа танилцуулав

Урлагийн гэр бүлээс гаралтай жүжигчин, найруулагч Б.Тамир эхээс гурвуулаа. Дээрээ нэг ахтай, өөрөө ихэр бөгөөд ихрийн өрөөсөнг нь Б.Сүндэр хэмээдэг аж.Монголчууд ихэр хүүхдийн оймсоор горьдсон эхийн хөхийг домнодог ёсон бий. Тэр ч утгаараа, Б.Тамирыг бага байхад нь ойр дотны ах дүүс нь оймсыг нь хулгайлах явдал “тасардаггүй” байжээ. Мөн ихэр хүн гартаа “юмтай” байдаг тул ойр тойрныхоо эмэгтэйчүүдийн горьдсон хөхийг барьдаг муугүй бариач гэсэн.Тэрбээр   “Sound of kiss” хамтлагийн дуучин,  жүжигчин Г.Золзаяатай амьдралаа холбож, хөөрхөн охины ээж аав болцгоосон. Гэргий Г.Золзаяа нь өөр эртэй сүүлэрч байгаад Б.Тамирт баригдсан гэх яриа бий. Ямартай ч цахим хуудсаар охиноо хэнд ч өгөхгүй, өөрөө өсгөнө хэмээн ширүүхэн маргаж байсан Г.Золзаяа, Б.Тамир нар хэдийн тус тусын амьдралаа хөөсөн билээ. Түүнээс хойш Б.Тамир цөөнгүй бүсгүйчүүдтэй нэр холбогдсон боловч нэгийг нь ч  охиныхоо “хойд” эхээр сонгоогүй юм. Тэрбээр цахим сүлжээндээ “миний шинэ найз охин” хэмээн нэгэн бүсгүйтэй тэврэлдэж буй зургаа оруулжээ. Гэвч тэвэрсэн хүн нь урт үстэй эрэгтэй хүн байсан бөгөөд зүгээр л маазрал байжээ.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.