Мартаар алдарт JOY-той хамт мартагдсан дурсамжаа сэргээе!

2017/02/22
Share |
Хүмүүс:
Мартаар алдарт JOY-той хамт мартагдсан дурсамжаа сэргээе!

Европын хөгжмийн урсгалыг тодорхойлогч JOY хамтлаг Австрийн Bad Aussee хотод анх үүсэн байгуулагдсан. Ахлах сургуулийн найзууд Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Temmel нар өсвөр наснаасаа эхлэн сонирхогчийн хамтлагуудад хамтдаа дуулж байсан ч төгсөөд бүгд бүгд өөр өөрийн карьер хөөжээ.

Гэсэн ч тэд 1984 онд эргэн нэгдэж мэргэжлийн хөгжмийн салбартаа хүч нэгтгэхээр шийдсэн нь “Joy” хамтлаг юм. 3 залуухан авъяастнуудын хувьд Австрийн “ОК” хөгжмийн студитэй тохиролцоонд хүрэхэд амархан байлаа. Дуу бичлэгийн студийн захирал нь Michael Scheickl –ийг хамтлагийн ахлагч болгосноор тэд шоу бизнесийн ертөнцөд хүч түрэн орсон байна.

1982 онд зохиогдсон Eurovision дууны уралдаанд тэдний Sonntag дуу шилдэг 10-т орж байсан юм. JOY гэдэг нь 1985 онд хамтлагийн гишүүн Michael Scheickl–ийн бичсэн тэдний анхны синглийн нэр юм. Энэ дуу нь хэдийгээр хит болоогүй ч JOY хамтлагийн тухай хэвлэлүүдэд нийтлэгдэж эхэлжээ.

1985 оны 9-р сард гаргасан дараагийн сингл болох Touch By Touch-ийг Schweitzer болон Jaklitsch нар бичсэн бөгөөд энэ дуу нь шууд л Европын топ 20 бүжгийн чартад багтаж Австрийн Үндэсний шилдэг дууг тэргүүлж эхлэв. Австри, Португал, Испани-д тэдний Touch by touch цомог 50 мянган хувь борлогдож Golden Status-ыг хүртэж байсан юм. Тэдний 3 дахь сингл болох “Hello”–г Michael Scheickl бичсэн бөгөөд мөн л тэр даруйдаа хит болж Австрийн Үндэсний Чартад болон Европын орнуудын шилдэг чартуудад жагсаж байсан юм. Энэ альбом нь 30 гаруй орнуудад борлуулагдсанаар Joy дэлхий дахинд нэрд гарах эхлэл болсон юм.

Мөн сингл байдлаар гаргаагүй ч Valerie нэртэй трак нь Krugozor сэтгүүл, флекси сингл хэлбэрээр гаргасан хувилбар нь зүүн Европд хит болж, хэдэн жилийн дараа Унгарт Inflagranty хамтлагийн ковер хийж "Te meg en" нэртэйгээр гаргасан хувилбар нь хит болов. Хамтлагийн дуунууд нь эерэг өнгө аястай бөгөөд улс төрийн үг хэллэг ордоггүй тул 1986- 1987 онуудад Iron Curtain-ны ард ( Зүүн Европд үүссэн коммунист үзэл баримтлалын хуваагдал) буюу Ein Kessel buntes ТВ шоунд DDR-Dance Dance Revolution хэлбэрээр тоглож байсан цөөхөн хамтлагуудын нэг болсон юм.

1986 оны зун тэд 2 дахь цомгоо Joy And Tears нэртэйгээр гаргав. Нийтэд танилцуулагдахаас өмнө цомгийн өмнөтгөл болгон гаргасан Japanese Girls сингл нь тэднийг Азид таниулсан юм. 1986 онд JOY хамтлаг Өмнөд Солонгос улсад Madonna болон Michael Jackson нараас ч илүү нэр хүнд бүхий хамтлагт тооцогдохоор санал авч байсан юм. Улмаар тэд Bangkok, Hongkong, Singapore, Taiwan, Seoul зэрэг хотуудад аялан тоглолт хийсэн байна.

Seoul хотод 12,000 гаруй үзэгчидтэй 2 удаагийн тоглолт хийж Jamsil Olympic цэнгэлдэх бүхэлдээ дүүрч байсан бөгөөд, Japanese Girls дууныхаа өөрчилсөн хувилбарыг “Korean Girls” нэртэйгээр тоглож байжээ. Азийн аялан тоглолтынхоо дараа тэд АНУ-ын Калифорни, San-Jose хотын Shrine Auditorium театрт Хятад болон Вьетнамд тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтын үеэр San-Jose-д авсан нэгэн зураг сүүлд "It happens tonight" синглийнх нь ковер болсон юм. Мөн 1987 оны зун Португал, Испани, Итали улсуудад тоглолтуудаа хийж Destination Heartbeat нэртэй нэгэн трак бичүүлсэн нь "Flucht in der Tod" киноны дуу болсон байна. Мөн тэр жилдээ Best of JOY буюу хамтлагийн шилдэг хитүүдийн коллекцоо гаргаж байсан.

Энэхүү цомог компакт диск дээр бичигдсэн нь дижитал ертөнцийн эхлэлийг тавьсан бүтээл болсныг онцлох нь зүйтэй болов уу. 1988 онд хамтлагийн дууны найруулагч Andy Schweitzer тусдаа гарч хамтлагийнхаа нэрийг хэвээр авч үлдсэн бөгөөд бокалист Anzo-той хамтарч Joy нэртэй цомгоо бичүүлжээ. Харин 1994 онд хамтлагийн унаган 2 гишүүд болох Freddy Jaklitsch болон Manfred Temmel нар BMG студитай хамтрах гэрээнд үзэглэж Hello, Mrs. Johnson зэрэг шинэ синглүүдээ бичүүлсэн байна.

Удалгүй тэд Johannes Groebl-ийг хамтлагийн шинэхэн гишүүнээр элсүүлж 1995 онд Felicidad синглээ бичүүлжээ. 1997 онд Freddy Jaklitsch, Manfred Temmel нар Seer нэртэй хамтлаг байгуулсан нь хожим Австрийн хөгжмийн түүхийн нэгэн шилдэг хамтлаг болсон байна. Харин 2008 онд Manfred Temmel Seer хамтлагаасаа гарчээ. 2002 оны 11 сарын 29-нд JOY хамтлаг ОХУ-ын хамгийн их сонсогчидтой Авторадио-оос зохион байгуулсан “Disco 80” шоу арга хэмжээнд анх удаа оролцжээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнд ийнхүү өөрчлөлт орж байсан ч 2010 онд хамтлагийн унаган 3 гишүүд Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Temmel нар хамтлагийнхаа 25 жилийн ойгоор эргэн нэгджээ. 2010 оны 10 дугаар сарын 30-нд JOY хамтлаг “Legends of Retro FM” тоглолтоо Москва хотод хийж, хамтлагийнхаа шилдэг 4 хит дууны шинэ хувилбарыг maxi-CD хувилбараар гаргасан юм. 2011 онд тэд Enjoy нэртэйгээр шинэ цомог гаргажээ. Тус цомогт 10 шинэ трак болон Touch by touch, Valerie зэрэг хуучны алдартай дуунуудын тракууд багтсан байдаг. Тус цомгийн бүх арын бокал хойлойг Michael Scheickl бичүүлсэн бөгөөд цомог Австрийн үндэсний чартад 21-р байранд жагсаж байжээ.

Тус цомгийг 2011 оны 9-р сард ОХУ-д CD-Land студи, Унгарт Hargent Media студи тус тус борлуулан олон нийтэд хүргэжээ. 2011 оны 7 дугаар сарын 15-нд JOY хамтлаг Эстони, Viljandi Retro Fest танхимд Латви, Эстоны 7,000 гаруй үзэгчиддээ тоглолтоо хийсэн. Мөн оны 11-р сард Москва хотод дахин Disco 80 фестивалд тоглосон бөгөөд энэ удаад тоглолт Olympic цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Өдгөө тэд Ази, Европын орнуудад аялан тоглолтооо хийж 80, 90-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas çàêëàäêà ñ ãåðîèíîì КристалР» мдма ЗакладкР¸ в москве lsd Экстази это КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в БелоусоР²Ð¾Ð¼ Экстаз 11 букв Продать героин закладкР°Ð¼Ð¸ Купить закладкР¸ гашиш в Шарье ÐÐ°Ñ€ÐºÐ¾Ñ‚ÐµÑ Ñ‚Ñ‹ çàêëàäêè ôåíà â êðûìó Курение через Ð»Ð°Ð¼Ð¿Ð¾Ñ‡ÐºÑ ƒ Мульке Обход блокироР²ÐºÐ¸ dosug Купить закладкР¸ лирика в ÐšÑƒÐ´Ñ‹Ð¼ÐºÐ°Ñ €Ðµ Гашиш в Щелкове порошок конопли купить ЗакладкР° спайс брянск Реагент в ИнкермаР½Ðµ çàêëàäêè õàðüêîâ øèøêè НаркотиРº под названиРµÐ¼ миф Купить марихуаР½Ñƒ в сочи Купить россыпь в АрмянсьРºÐµ Купить бошки в Энгельс-2 Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ливны MDMA в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-7 ЗакладкР¸ наркодиР»ÐµÑ€Ð¾Ð² героин Купить закладкР¸ метадон в Томске ñïàéñ çàêëàäêîé ДонормиР» как долго можно Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ‚ÑŒ Роял рц биз Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Рыльск Купить бошки в ЕрмолинР¾ Купить IKEA Дудинка Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ÐŸÑ€Ð¸Ð²Ð¾Ð»Ð¶Ñ ÐºÐµ Реагент в Кизеле Где взять закладкР¾Ð¹ героин
IP:188.72.96.11  2018-01-13 09:41:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.