Виктория Райдосын бестселлэр бүтээлийн охь

2017/02/23
Share |
Хүмүүс:
Виктория Райдосын бестселлэр бүтээлийн охь

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч Виктория Райдосын анхны бүтээл “Өвөг дээдсийн зан үйл” ном өдгөө зөвхөн Орос улсаас гадна бусад орнуудад хамгийн их хүлээлттэй бүтээлээр зүй ёсоор тодроод байна. Уншигчдын гар дээр очсон даруйдаа бестселлер болсон уг бүтээл нь дотроо нийт найман бүлэгтэй. Ингээд бүлгүүдийн утга агуулгыг маш товчхоноор та бүхэндээ хүргэж байна.

 

Нэгдүгээр бүлэгт- Өвөг дээдсийн зан үйл гэж юу вэ, ямар хэрэгтэй вэ, бид хэрхэн дагах ёстой вэ?

 

Хоёрдугаар бүлэгт Гэр бүлийн энерги гэж юу вэ, хаанаас үүсэлтэй байдаг, тэр нь хэрхэн хамаатнуудын хооронд солилцолд ордог, үүнд ямар бэрхшээл тохиолддог болон яаж түүнийг шийдэх талаар

 

Гуравдугаар бүлэгт- Хүүхэд төрөх тухай буюу сүнс хэрхэн биежиж эхийн хэвлийд бойждог, жирэмсэн байх үе, төрөлт, төрсөний дараах эх хүүхдийн харьцааны талаар Дөрөвдүгээр бүлэгт- Өсвөр насны хүүхэд, тэд удамтайгаа ямар холбоотой байдаг, тэднийг хэрхэн зөв хүмүүжүүлэх, өөрийгөө таньж амьдралд хөлөө олоход нь яаж туслах талаар

 

Тавдугаар бүлэгт- Насанд хүрсэн хүмүүс, хайр сэтгэл, гэр бүл болох, удмын сүнс үүнд яаж ханддаг, заавал гэрлэх ёстой эсэх, яаж зөв гэрлэх, гэр бүлийн харилцаагаа хэрхэн зохицуулах талаар

 

Зургадугаар бүлэгт- Бүхэлдээ ойр дотны хүмүүсийн үхэл, өвөг дээдсийн зан үйлд үхэл гэж юу вэ, ойр дотныхоо хүнтэй яаж салах ёс хийж оршуулдаг вэ гэсэн асуултуудын хариу

 

Долдугаар бүлэгт- Үхлийн тухай үргэлжлэн өгүүлэх боловч одоо үхэл гэгч зүйлийг дотроос нь буюу хүн нас барсаны дараа юу болдог, түүнд бид нөлөөлдөг эсэх талаар

 

Наймдугаар бүлэгт- Үр удам нь санан дурсдаг тодорхой хүмүүсийн талаар, нэрд гарсан өвөг дээдэстэй байх,  алдар нэртэй болж үлдэх сайн уу, муу юу гэсэн асуултын хариултуудыг та бүхэн авах боломжтой юм.

 

Харин энэхүү бестселлер бүтээлийн охь дээжээс гуравдугаар сарын 3-нд түүний манай улсад айлчлан бидэнд зориулах “Удмын ид шид ба хүч чадал” лекцийн үеэр маш цөөхөн тоогоор та бүхний гар дээр хүргэх тул та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7711-1163, 9920-5231, 9920-7624 дугаарын утсаар холбогдоорой. Таны сэтгэл оюун үргэлжид тэнгэр мэт уужуу, гал мэт очтой байх болтугай.

 

 

PAPARATSI.MN


 

 
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.