”The Bankers Club UB” Монголд анх удаа нээгдлээ

2017/02/24
Share |
Хүмүүс:
”The Bankers Club UB” Монголд анх удаа нээгдлээ

Монгол Улсын банк санхүүгийн салбарын лидерүүдийн цуглах "The Bankers Club UB" Монголд анх удаа нээгдлээ

 

Дэлхийд банкны салбарын хөгжлөөр тэргүүлэгч улсуудад банкирс клуб хэмээх ойлголт үүсээд олон жилийг ардаа орхижээ.

Хамгийн хөгшин банкирс клубуудын нэг болох Чикагого хотын банкирс клуб нь 1882 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Ази тивийн хувьд Азийн банкирс клуб, Хонконгийн банкирс клуб, Куала Лампурын банкирс клуб гэх мэт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй олон клубын нэрийг дурдаж болно.

Банкирс клубууд нь тухайн улсынхаа нэр хүнд бүхий банкирууд болон бизнесменүүдийг эгнээндээ нэгтгэж, гишүүдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг ба уг клубын гишүүн байх нь тухайн хүний нэр хүнд, зэрэг зиндааны илэрхийлэл болдог.

Бид (Халиун төгөл ХХК) Монгол Улсын анхны Банкирс клуб (The Bankers Club)-ыг байгуулж, эрхэм танд үүд хаалгаа нээж байна. Улаанбаатар хотын банкирс клуб (The Bankers Club) нь Монгол Улсын банк санхүүгийн салбарын лидерүүд цуглаж ажил хэргийн уулзалт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлсэн, гишүүнчлэл бүхий хаалттай клуб юм.

Манай клуб нийслэл хотын төвд, хүний хөл замын түгжрэлээс ангид, ногоон байгууламж цэвэр агаар бүхий Махатма Гандигийн гудамжинд орших Галакси цамхагийн хамгийн дээд давхарт байрладаг. Бид гишүүддээ аюулгүй тайван орчин, ахлах тогоочийн амтат хоол, тансаг брэндүүдийн дарс, шарз тэргүүтэн, куба навчин тамхи, фитнесс төв, усан бассейн, VIP өрөө, оффисын болон хурал, уулзалтын өрөө тасалгаанууд бүхий дээд зэргийн үйлчилгээг үзүүлнэ.

Хамтран ажиллагч байгууллага: Монголын банкны холбоо

Хаяг: ХУД, 15-р хороо, Махатма Гандигийн өргөн чөлөө, Галакси цамхаг, 12 давхар Холбоо барих

Утас: 7700-2211, 9400-3224

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.