Хэнтий аймагт 12 дэд хөтөлбөр хэрэгжинэ

2017/03/06
Share |
Хүмүүс:
Хэнтий аймагт 12 дэд хөтөлбөр хэрэгжинэ

Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд хэрэгжих 12 дэд хөтөлбөрүүдийн нээлтийн ажиллагааг 2017 оны 2 сарын 24-ний өдөр Чингис хотод зохион байгууллаа. Нээлтэд яам тамгын газрын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэдээс бүрдсэн 1000 орчим хүн оролцсон юм.

Энэхүү дэд хөтөлбөрүүдийг иргэдийн аж амьдрал, санал хүсэлтэд тулгуурлан боловсруулж аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталсан бөгөөд бүхэлдээ иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх, аялал жуулчлал, жижиг дунд бизнесийг дэмжих, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт олон санал санаачилга гаргасан хөтөлбөрүүд болсон билээ. Үүнд:

– “Бүх нийтийн эрх зүйн боловсрол”

– “Архидалтгүй Хэнтий”

– “Эрүүл мэнд, хөдөлгөөн, хөгжил”

-Аялал жуулчлал, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх чиглэлээр “Чингис брэнд”, “Хэнтий брэнд”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, “Хоршоог хөгжүүлэх”, “Ажилтай орлоготой өрх”

– Бүтээн байгуулалтын чиглэлээр “Сумын шинэ төв”, “Манай гудамж-Гэрэлтэй гудамж”, “Мянган нуурын хотгор”, “Төрөлх нутагтаа бид” гэсэн 12 чиглэлээр дэд хөтөлбөрүүд хэрэгжих юм.

Уг үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө нилээд шаардлагатай тул зөвхөн улсын төсөвт найдаад суулгүй бусад эх үүсвэрүүдийг олох, гадны хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлуудыг зохион байгуулж, иргэдтэйгээ хамтдаа хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ” гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд урилгаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, ЗГХЭГ-ын орон нутгийн бодлого зохицуулалтын газрын ахлах референт н.Лхагвасүрэн, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга н.Баатарсайхан, БОАЖ-ын сайдын Аялал жуулчлалын салбар хариуцсан зөвлөх, доктор н.Гансүх, ГХБХБЯ-ны газрын дарга н.Гүнболд, ЦЕГ- ын НХЖХА-ын Мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Мөнхсолонго болон ЦДБЭЧуулгын уран бүтээлчид, хошин урлагийн “Пароди” хамтлаг оролцлоо.

С.Оюун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser биткоин миксер Спайс россыпь в ВсеволоР¶ÑÐºÐµ лирика и фенибут купить марихуаР½Ñƒ закладкР¸ ПсиходеР»Ð¸ÐºÐ¸ Ð´Ð¾ÑÑ‚ÑƒÐ¿Ð½Ñ ‹Ðµ Купить ханка Кемь Купить методон в ЧкаловсРºÐµ Underage erotica ЗакладкР¸ LSD в НерюнгрР¸ брянск закладкР¸ Полезно знать каждому, как колоть уколы Купить Амфа Тара Купить закладкР¸ трамадоР» в Каменск-
IP:95.85.70.119  2018-05-01 18:45:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.