”Нүцгэн мисс” мөнгө хүсчээ

2017/03/06
Share |
Хүмүүс:
”Нүцгэн мисс” мөнгө хүсчээ

Загварын карьераараа 14 настайгаасаа эхлүүлсэн мисс Э.Сэлэнгийг нүцгэн, шалдан зургаар нь хүмүүс андахгүй. Цагтаа дэлхийн миссийн тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож байсан ч загварынхан дундаа нэр хүнд муутай гэх юм билээ.  АНУ руу сурахаар явж, эх орондоо ирснийх нь дараахан гадаадын сайтуудаар нүцгэн зураг нь тархсантай ч холбоотой байж мэднэ. Э.Сэлэнгэ харин нүцгэн зурагнаасаа огтхон ичээгүй бөгөөд  30 мянган.ам доллар халаасласан гэдгээ ч нуугаагүй.

 Харийн оронд байхдаа найз залуугаа булаалгаж, тайзнаа алхах боломжийг олгосон Д.Болормаа багштайгаа  хэвлэлээр цэц булаалдсан гээд түүний тухай сенсааци дүүрэн байдаг. Олны өмнө дэлгээтэй ном шиг байдаг Э.Сэлэнгэ дахин нэг сенсааци дэгдээсэн нь гоо сайхны хагалгаа байв. Харин гоо сайхны хагалгааны дараа хэрхэн өөрчлөгдсөн тухай сонирхох хүмүүс цөөнгүй бий. Энэ тухай сөхөхөөр “Зэвүүн яриа” нэвтрүүлгийн хөтлөгч шинэ дугаартаа урьсан боловч мисс маань 50.000 мянган төгрөг өгөхийг хүсчээ. Гэхдээ мисс бүсгүй маань үнэгүй орохоор тохирсон ч гэсэн нэвтрүүлэгт орох өдрөө мурьсан гэнэ. 





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.