Германд Монгол залуу хоёр хүний амийг хөнөөжээ

2017/03/07
Share |
Хүмүүс:
Германд Монгол залуу хоёр хүний амийг хөнөөжээ

Д гэдэг монгол залуу Mариа.Д, Аня.Б гэдэг хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн  хэрэг Германы Лайпциг хотод гарчээ.Иргэн Д нь бас нэгэн монгол залуугийн хамт хэргийг үйлдсэн магадгүй хэмээн сэжиглэгдэж  байгаа аж. Тэд 2 эмэгтэйтэй бааранд танилцсан бөгөөд Монголын иргэн Д эхнэр хүүхэдтэй нэгэн байжээ.38 настай тэрбээр Монголын нийслэл Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 13 жилийн өмнөөс ХБНГУ-д амьдарч байгаа аж.

Тэрбээр 2013 онд Лайпциг хотод мужааны чиглэлээр суралцаж төгсөөд Германы Саксон мужийн нэгэн жижиг хотод эхнэр хүүхдийн хамт суурьшин амьдрах болжээ.Лайпциг хотод тэрбээр гар урлалын цагийн ажил хийдэг, тун завгүй нэгэн байжээ.“55” баарны эзэн Али Мансури ярихдаа “Тэрбээр өдөр бүр ажлын саарал хувцас өмсч явдаг. Өдөрт 5-6 аяга шар айраг уугаад төлбөрөө тэр даруйд нь хийгээд явдаг байсан” гэж ярьжээ.Хэрэг гарсан орон сууцны байшинд мөрдөн шинжээчид ажиллаж байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.