Шуурхай: Ц.Гарамгайбаатарыг суллаж, Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

2017/03/07
Share |
Хүмүүс:
Шуурхай: Ц.Гарамгайбаатарыг суллаж, Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор сар шинийн өмнө баривчилж, цагдан хорих 461-р ангид саатуулаад байсан билээ. Тэгвэл өчигдөр орой /2017.03.07/ 18.00 цагийн орчимд нийслэлийн Прокуророос санал гаргаж, сэжигтнээр татагдсан Б.Гарамгайбаатарыг суллах эсэхийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болжээ. Нийслэлийн Прокуророос Б.Гарамгайбаатарыг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллах саналыг шүүгч Х.Идэрт ирүүлсэн байна. Улмаар шүүх саналыг хэлэлцээд, Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргасан тухай Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Харин сэжигтнээр татагдсан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргажээ. Гэхдээ прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй. Үүнтэй холбогдуулан түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.