Галт тэрэг мөргөлдсөн хэргийн шүүх хурал хойшиллоо

2008/06/12
Share |
Хүмүүс:
 Галт тэрэг мөргөлдсөн хэргийн шүүх хурал хойшиллоо

Улаанбаатар төмөр за­мын “Хангай” зөрлөгийн 495 дахь км-ийн I зуутад 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд галт тэрэгний зүтгүүр мөр­гөлдөн ноцтой осол гарсан билээ. Ослын улмаас тус зөрлөгийн дарга болон хоёр машинч амиа алдсан юм. “Хангай” зөрлөгийн диспитчер О.Магнайцэцэг, тусламж дууд­сан галт тэрэгний ма­шинч Н.Энхдэлхий, Д.Баяр­сайхан, Ж.Мягмаржав, төв диспитчерээр ажиллаж бай­сан Д.Нямдорж, Ц.Батзориг нарыг албан тушаалдаа хайн­га хандсан, төмөр замын тээврийн ашиглалтын журам зөрчсөнөөс гурван хүний амь нас хохироосон гэж энэ хэ­рэгт буруутгаж, эрүү үүсгэн шалгасан юм. Өнгөрсөн хуга­цаанд мөрдөн байцаалт хан­галтгүй, баримт дутуу гэсэн шалтгаанаар шүүх хурал хэд хэдэн удаа хойшилж байсан юм. Уг хэргийн шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд болсон юм. Шүүх хурлыг шүүгч Ж.Байгалмаа даргалж, хохирогчдын өмгөө­лөгч Ч.Бярзан, С.Нэргүй, Ж.Энхтуяа, Э.Туул, Ц.Даш­зэвэг нар болон хохирогч, сэжигтнүүдийн гэрийнхэн оролцсон юм. Харин тус хэр­гийн шинжээчид хуралд ир­сэнгүй. Ерөнхий шүүгч хурал эх­лэхийг мэдэгдсэний дараа эхлэхэд улсын яллагч дүг­нэлтээ танилцуулаад шин­жээч ирээгүй учраас шүүх хурлыг хойшлуулах саналтай байна гэсэн юм. Бүрэлдэхүүн ч тийм саналтай байгаагаа илэрхийлснээр шүүх хурал энэ сарын 24-нийг хүртэл хойшилсон. Тээврийн прокурорын газ­раас сэжигтнүүдэд Эрүү­гийн хуулийн 217 дугаар зүй­лийн 217.3-т заасны дагуу ял тө­лөвлөсөн аж. Эрүүгийн хуу­лийн 217 дугаар зүйлд Төмөр зам, тээврийн байгууллагын ажил­тан тухайн төрлийн тээв­рийн хэ­рэгслийн хөдөлгөөний аюул­гүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас учруулсан хохиролд хариуц­лага тооцох тухай заажээ. Улмаар 217.3-т “Энэ хэргийн улмаас хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуу­лах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

 
Эх сурвалж: Өдрийн сонин
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.