В.Путин, Асашёорюү Д.Дагвадоржийг даган дуурайсан уу?

2017/03/10
Share |
Хүмүүс:
В.Путин, Асашёорюү Д.Дагвадоржийг даган дуурайсан уу?

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж саяхан “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүүд долоон жилийн өмнө амласан амлалтаа биелүүлж “Бурхан Халдун” уулын энгэрт хамтдаа хоносон билээ. Тус нэвтрүүлгийг үзсэн хүмүүс хайртай аваргаа улам хүндэтгэж олон түмэн ам сайтай байсан.


Сошиал ертөнцөд идэвхтэй байдаг Д.Дагвадорж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай танилууд бөгөөд хүндэлж явдаг хүмүүсийн нэг гэдэг. Тэгвэл түүний хүндэлж явдаг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Красноярск хотод ажлаар очин буцах замдаа их гүрний алдарт Сибирийн тайгад хоноглосон байна. Асашёорюү Д.Дагвадоржийн хээр хоноглосон үйлдлийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мөн хээр хоносон нь сошиал ертөнцөөр “Жинхэнэ эрчүүд”, “В.Путин” Асашёорюү Д.Дагвадоржийг даган дууриалаа гэх мэт шуум дагуулаад байгаа юм.


В.Путин өмнө нь олон удаа тайгад ан хийж, хоноглож байсан бөгөөд түүний хоббинуудын нэг гэж хэлж болно. Орос ах нарын хэлдэгээр жинхэнэ “Мужик” ерөнхийлөгч В.Путин, Монгол түмний бахархал Асашёорюү Д.Дагвадорж нарын үйлдэл энгийн нэг давхцал байв уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.