Хос хоёр бизнест хөл тавьжээ

2017/03/11
Share |
Хүмүүс:
Хос хоёр бизнест хөл тавьжээ

ОХУ-ын “Народны артист” телевизийн шоунд 30 мянган оролцогч дунд өрсөлдсөн Борхүүгийн Амархүү тус наадмын тэргүүн байрыг эзэлж,элэг нэгтнүүдээ баярлуулж байсан. “Народныи артист” наадамд түрүүлмэгцээ Буриад Улсын Ардын Жүжигчин гэх хүндтэй цолыг хүртсэн ч "Би хэзээ ч өөрийгөө Буриад Улсын Ардын жүжигчин гэж ярьж явдаггүй. Би бол Буриадын гавъяат жүжигчин, Монголын СТА адилхан л гэсэн үг. Харин намайг Ардын жүжигчин гэж яриад байдгийн учир нь мэдлэг муутай сэтгүүлчдээс болсон хэрэг. Тэрнээс биш би Ардын жүжигчин болоогүй хэмээн хатуухан хэлж байсан удаатай.Чухам энэ үеэс л түүний амьдрал олны нүдэнд илхэн болсон билээ.

Залуусын харцыг булааж байсан О.Ариунзул гэх мисс бүсгүйг насны хайраараа сонгож, хөөрхөн хүүхдийн аав ээж болцгоож энэ жил хуримаа нижгэр тэмдэглэх тухайгаа хэсэгтээ шуугисан. Хос хоёр өөр, өөрсдийн мэргэжлийн дагуу юм хийгээд л байгаад байхыг хүссэнгүй бололтой. Эхнэр О.Ариунзул нь өөрийн загварын брэндээ гаргаж харин Б.Амархүү парк дотор байрлах “CASTLE”-г найзтайгаа хамтран авч явахаар болсон тухайгаа дуулгасан юм. 







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.