БООЛЫН хөдөлмөр дахин моодонд оров

2017/03/11
Share |
Хүмүүс:
БООЛЫН хөдөлмөр дахин моодонд оров

БНСУ-д гэрээт ажилчин бүртгэх үйл ажиллагаа ойрын өдрүүдэд явагдаж байгаа билээ. Одоогоос 4-5 жилийн өмнөхөн гэхэд, манай залуус Солонгос руу явах гэж үхэн хатан тэмүүлэх нь багасаад, эх орондоо хайртай хүмүүстэйгээ хамт ажиллаж амьдрахыг илүүд үздэг болоод байсан. Тухайн үед улс орны эдийн засгийн байдал ч таатай байж. Харин өнөөдөр тэртээх 10 гаруй жилийн өмнөх дүр зураг нүднээ буухаар байна.

 Залуус маань харь нутагт очиж БООЛ-ын хөдөлмөр эрхлэхээр өдөр шөнөгүй оочерлон зогсож, амь тавих нь холгүй өрсөлдөн дайрдаг болчихож. Улс орны маань аж амьдралын дүр төрх иймэрхүү л байна. Ид хөдөлмөрийн насны залуус нь эх орондоо хөдөлмөрлөе гэж хүсэвч хангалттай ажлын байр байхгүй, байгаа хэдийнх нь цалин гэж өчүүхэн шүлс төдий, тэгээд ч цалингаа өгөхөөсөө өгөхгүй нь их болсон гээд зовлон бэрхшээл зөндөө.

Уг нь ч, гуравхан сая хүн амтай, асар их байгалийн нөөц баялагтай, 61 сая толгой малтай, өргөн уудам газар нутагтай гээд манай орны хувьд давуу тал асар их. Даанч дээр заларч буй эрхмүүдэд ард түмнээ гэх чин сэтгэл үнэхээр дутагдаад байна. Өөрсдөө л эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө хоорондоо алалцаад байхаас бус, ард олон хоногийн хоолтойгоо байна уу, үгүй юу тэдэнд огт падлийгүй мэт. Яасан ч ханаж цаддаггүй агуу шуналтай хүмүүс байдаг юм!

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.