”Цагаан шонхор”-ын Энхтайван 19 насандаа халхын шоронд шоронгийн атаманаар тодорч байсан

2017/03/15
Share |
Хүмүүс:
”Цагаан шонхор”-ын Энхтайван 19 насандаа халхын шоронд шоронгийн атаманаар тодорч байсан

9-р ангийн сурагч С.Баяр тэр үеийн атмаан "Бацаан" Зоригоог хутгалаад хүүхдийн колонид очсон бол өдгөө юун ерөнхий сайд вэ, нэрт атаман гэгдээд явах байлаа. Хүний хувь тавилан гэдэг зөв буруу гэсэн салаа зам дээр байнга зогсож байдаг. С.Баярын ээж түүнийг оройгоор 10р анги төгөсгөж ЗХУ-руу сургуульд явуулсан нь С.Баярыг атамаан биш ард түмний дарга болох гэрэлт замруу залсан байдаг. Яг түүнтэй адил хувь заяаны салаа зам дээр Хэнтий аймагын Өндөрхаан сумын 1-р арван жилийн сургуулийн 8-р ангийн сурагч Ч.Энхтайван зогсож байлаа. Тэрээр 1-8р анги хүртлээ онц сурсан уран зураг гайхалтай сайн зурдаг Өндөрхаандаа бололцоотой гэгддэг *Харцага* Чимэдийн ганц хүү Энхтайван найзаа өмөөрөн*Сахал* гэгдэх Ганболдыг Хан Хэнтий чуулгын өмнөх цэцэрлэгт хутгалж орхиод зугтаасан байлаа. 8-р ангийн Энхтайванд хутгалуулсан сахал Ганболд эмнэлэгт үхлүүт хүргэгдсэн юм. Тэр үеийн шугамын радиогоор 1 цагын зайтай 8-р ангийн сурагч Энхтайванг хаа байгааг хэлсэн хүнд шагналтай хэмээн зарлаж байсан юм, Гэмт хэрэг үйлдсэн хүү усанд хаясан чулуу мэт сураггүй олдохгүй байлаа. Тэр үед одоогийх шиг өдөр болгон хэрэг зөрчөл гардаггүй болохоор нийгэм их эмзэг байсан юм. Энхтайван Бэрхийн уурхайн тосгоноос ирсэн нэгэн хүүгийн хамт Өндөрхаан сумын нэгэн найзийнхаа илүү гэрт нуугдаж байсан юм. Тэр хүү нь хулгайн хэрэгтэй зугтаж явсан бөгөөд радио сонссон болохоор дотроо Энхтайванг бариад өгчүүл миний хулгайн хэрэг зүгээр өнгөрөх байх гэж бодоод Энхтайваан чи наана байжээ, би гарж хоол хүнс олоод ирэе гэсэн байна. Тэгэнгүүтэй цагдаагын хэлтэст хүрч ирээд би тэр олдохгүй байга Энхтайванг чинь олж өгвөл та нар миний хулгайн хэргийг хэрэгсэхгүй болгох уу гэсэн гэдэг. Ингэж онц сурлагатан Энхтайван 3 жилийн хорих ялтай Сэлэнгэ аймаг дахь Дарьтын хүүхдийн колонид ирлээ. Хүүхдийн колони бол хэн нэгэнтээ хэрэлдээд байхгүй эр бяраараа хоолоо олж иддэг газар байлаа. 300 гаруй хүүхэд атаманы төлөө өдөр шөнөгүй зодолдоно. Тамираа тасартал зодолдож байж овгор атаман болно. 5н хүүхэд хүрээд ирхэд дунд нь бүжиглэж байгам шиг л зодолддог байсан Энхтайванг хүүхдийн колони дахь 300 гаруй хүүхэд дарах гэж оролдсон боловч дийлсэнгүй хүлээн зөвшөөрлөөө. Дарханы *Хутга* гэгддэг Амраатай хамт Дарьтын колонид хүчирхэг гал бий болгосон юм. Энхтайваны гал Дарьтын хүүхдийн колониг бүрэн хяналтандаа авч хянагч нар ч юм хэлж чадахаа байжээ. 300 гаруй ялтан хүүхдүүдийг галуун цуваанд суух үүрэг өгнө. Хянагч нар ирээд хүүхдүүдийг босгох гээд дийлдэггүй байлаа . Ялтан хүүхдүүд хэрвээ бид болсох юм бол Энхтайван сахилгаас гарж ирээд биднийг зодно шүү дээ гэдэг байж. Энхтайваны үг хуулиас ч хүчтэй болсон байж. Хүүхэд бүхэн ар гэрлүүгээ захиа бичнэ.Тэр захиаг нь Амраа хэлж өгнө. Тэрбээр хүүхдүүдийг өмнөө суулгаад * Аав ээжээ надад мөнгө явуулаач мөнгөгүй учраас энд өлсөж үхэх аюулд өртөөд байна* гэсэн захиа бичүүлнэ. Хүүхдүүдийн ар гэрийн амжиргаанаас хамааран 50-1000 төгрөг хүртэл нэхүүлнэ. Тэр их мөнгө зөвхөн Энхтайваны хармаанд ордог байлаа. Энхтайван өөрийн энэ байдалдаа эрэмшин Хэнтий аймагт байга найз нартаа *Би шоронгын овгор болсон. та нар хөнгөн хэрэг хийгээд хүрээд ир. Би та нарт наранд өмсөж , идэж уугаагүй бүхнийг чинь эдлүүлнэ, Энд жаргаж байна* гэх ухааны захиа явуулсан гэдэг. 300 гаруй хүүхэд Энхтайван Амраа 2ын хромон гутал шажигнахыг сонсон амьсгаа даран сууна. Овгорууд өдөөс нь тэрсэлдсэн хэнийг ч хэвтэрт ортол нь зодно, харцаар нь шорон хөдлөж байлаа. Хожмоо овгор товгор болсон нөхдүүд Энхтайвны өөдөөс ч харж чадахгүй сууцгаадаг байсан билээ. Засан хүмүүжүүлэх алба Энхтайван АМраа нарын ноёрхолыг зүгээр хараад суусангүй. 3н жил болоод Энхтайванг шоронгоос яг гарахын өмнө Энхтайван Амраа тэргүүтэй 10н хүүхдийг *Ганц худаг*-руу илгээлээ. 100 гаруй хүүхдийн гомдол санал өргөдөл Засангийнханд ирсэнийг цуглуулаад байж. Зодуулсан хувцас хунараа дээрэмдүүлсэн хутгалуулсан , тамлуулсан гээд барагдахгүй их өргөдөл мэдүүлэг цугларсан байжээ. Харин энэ хэрэгтээ Энхтайван Амраа нар гэмших нь бүү хэл шоронгын оройд нь хүртэл явна гэж байлаа. Шүүхээс Энхтайван Амраа 2т 10н жил, дагалдагч нарт нь 5-7 жилийн ял өгжээ. Энхтайван гал хамуудынхаа өгзгөн дээр дурсаж явааарай гээд хөнгөн хутгалав. Нөгөө хэд нь овгороосоо жавтий хүртээд өөр өөрийн хувиарлагдсан шорондоо атаман болохоор явцгаалаа. Энэ үед Энхтайваны аав Чимэд , ээж Ира гуай хүүгээ эргэн ирлээ. Тэднийг шоронд хүүгээ эргээд нутагтаа ирхэд хүүхдийн шоронд хоригдож байсан *Хар* Намхайн ээж Цэндсүрэн туршлага судлахаар Ира гуайтай уулзлаа. Ира гуай би ганц хүүгээ шоронд алджээ. Хүүгээ Ганц худаг гэдэг айхтар газар ядарж зүдэрж яваа болуу гэтэл хачин ганган , тарган цатгалан хүн гарч ирлээ. Миний аваачсан хоол ундыг тоож байга юм ч алга. Харин надад бүр мөнгө төгрөг өгөх гэлээ. Хэтэрхий өнгөлөг байна лээдээ миний хүү хэмээн ярьжээ. Аав ээж 2нь Энхтайванг ихэд ядарж байгаада хэмээн очтол харин ч эсэргээрэй орос хромон гутал тас хар дурдан өмд , хос хилэн цамц , английн Битллз хамтлагийн зурагтай подволк , зөвхөн овогрууд л өмсдөг 1000н хар малгай хазгайдуулан тавин , бугуйнда итал цаг зүүж , хүзүүндээ алтан гинж зүүсэн байжээ. Аав нь * Миний хүү эрчүүд цугласан энэ газарт хийморьтой л яваа юм байн * гэж дотроо баярлаж байсан гэлцдэг. Энхтайван Амраа 2 Ганц худагтад дээрэмдэхийн дээрэмдэж зодох нэгийн зодож өнгөлөг бүхнийг дарамталдаг байлаа.Энэ 2 залуугийн тухай яриа шоронгуудын чихэнд хүрж *Даварсан 2 бацааныг байх газарт нь байлгана* гэж шүдээ зууж байв. Энхтайванд дээрэлхүүлж байсан олон залуус Мааньтд хөлөө олцон угтах бэлтгэлээ базаасан байлаа. Ингээд Энхтайван Амраа 2 1000 гаруй хулгайч ухаанаа уралдуулж овгор атаман болдог Мааньтын чанга дэглэмтэй шоронд хөл тавилаа. Энэ цаг үед Монголд ганц чанга дэглэмтэй шорон нь байсан юм. Ирээд зодоон , цохион , хутга шөвөг , салхилга. Нэг жилийн дараа гэхэд Энхтайван Амраа 2 Мааньтын шоронгын овгор боллоо. Атамааныг албан тушаал дагаж Энхтайван шоронгын журам сахиулагчын заалтыг гартаа авлаа. Монголын шоронгын түүхэнд 19н насандаа шоронгын журам сахиулагч болсон хоригдол байдаггүй билээ. Одоогоор бол компаны ТУЗ-ын дарга л гэсэн үг дээ. Мааньтын хорих ангид алдарт атмаануудын өвөг эцэг гэж хэлж болохоор *Гөлөөн* Цэрэндондог , Данигайн Дэмбрэл 2 50нас хэдийнэ гарчихсан сууж байлаа.Мань 2 өвгөн овгорууд зүгээр суухгүй элдэв хор найруулна. ҮҮнийг нь мэдсэн Энхтайван 1000н хоригдол өмнөө суулгаад :Та нар аятайхан байгаарай. Аятайхан байхгүй бол бүгдийг чинэ тагтаа болгоно шүү. Тагтааны дор ч бас болжмор гэдэг шувуу байдаг юм. Дэр дэрхийсэн дэрсэн шувуу болгоно. Та нарын эрин үе дууссан. Элдэв хор найруулж наж могойтоод байвал амьтны ертөнц болгон шүү гэжээ. Энэ нь хөнгөн шингэн болгоно гэсэн хэллэг юм. *Гөлөөн* Цэрэндондог :Энхтайван АМраа 2ын эрин үе Мааньтад эхэлснийг ойлгож байна. Ядарсан ялтан зодмоор байга бол намайг зод, задарсан хулгайчтай үзмээр байгаа бол Данигайн Дэмбэрэлтэй үз гэсэн гэдэг. Хулгарууд *баас хатавч өмхийгөө тавихгүй гэдэг үнэн юмдаа. Насаараа хамт нэг гал болж , нэг тогооноос хоол идсэн хэрнээ залуу атмаануудыг сумлаж нөгөөхөө цохиулах гэж байдаг* хэмээн ярьцгааж байлаа.Хоёр хөгшин атмаан Энхтайвантай ойролцоо очих хулгар бол Амраа гэж үзсэн байна.Тэгээд Амраа дээр очоод * Хүн гэдэг муухай амьтан юмдаа. Энхтайван та 2 хүүхдийн колоноос хамт зовж яваа биздээ. Тэгэхэд нэг муу хэнхэг болчихсоноо Энхтайван шоронгын оройд хүрлээ гэж бодоод байгаа юм биш биз. Бид яаах вэ өнгөрсөн үе, чамайг тоонд суулгахгүй байж болно доо* гэх мэтээр шургалаа. Хүний муу санаа үхэдгүй хойно энэ шургуу байндаа туслаа. Тухайн үедээ *Аргамаг хүлэг* Амраа хэмээн хэлэгдэж явсан *Хутга* Амраа Энхтайван адилхан явчаад намайг дээрэлхээд байна гэж дотроо боджээ. ҮҮнийг үл анзаарсан Энхтайван 1000 хоригдол өмнөө суулгачихаад хромон гуталаа шажигнуулан үүрэг тавидаг байлаа. ИНгээд Амраа хөгшин наж могойнуудын шургуунд орж Улаан буланд Энхтайваныг уулзая гэж ээ. Уулзахасаа өмнө нэгэн халаасны хулгайчаар Энхтайваны хутгагыг суулиулсан байлаа. Ямарч хар санаагүй ЭНхтайван Улаан буланд ортол Амраа гэндүүлж дайраад 16н удаа шөвөгдөөд гарч гүйсэн байна. Энхтайваны цус шүүрэн шанага шиг шүүрч байсан гэдэг. Энэ зодоон ЭНхтайваны нэр нөлөөг улам их өсгөжээ.Амраа дэглэм дээшилж Авдрантын онцгойд очихоор болов, шинэ үеийн атмааныг халхын шоронд 30н жил суусан Эрдэнэочирын Баттулга хэмээх өвгөн хулгар угтан авхаар зогсож байлаа. *Хутга* Амраа өвгөнийг тоолгүй зам тавь гээд өшиглөж орхисон гэдэг. Алтан соруулт янжуур хугалан татах өвгөн *удахгүй энэ залуу намайг энэ шоронд хэн болохыг сайн ойлгоноо* гэснээр *Хутга* Амраа онцгой шоронгын шургууг голдоо ортол мэдэрсэн гэдэг. Амраа ялнааса бууж ирээд байранд амрах гэж байтал нэгэн ялтан ирээд чи ландага авахгүй биз гэж өднө, Ландага гэдэг нь талхыг хэлж байгаан. Мөн АМраа хамаа тамхи байна уу гэхэд Амраа шүдээ хавиран чи муу хэзээ надтай хам болцийн хэмээн нам цохин унагаан өшиглөн зодож байтал хянагч нар ирээд Амрааг бариж аваад салхилгад 14 хоног хийжээ. 14 хоногийн дараа салхилгаасаа дөнгөж гарж ирээд зогсож байтал бас 1 ядарсан хулгайч Амраа хамаа сонин юу байнадаа гэнэ. Амраа тэр нөхрийг нам цохин унагаад салхилгад дахин 30 хоног шидэгдлээ. Амраа иймэрхүү шургуугаар хэд хэдэн удаа сахилгад онхолдсон гэдэг. Ядарсан хоригдлуудад *Илжиг* хочоороо алдаршсан Э. Баттулга өвгөн хулгар хулгайч нарт 100 төгрөг өгч Амарааг өдүүлдэг байж. Амараа сахилгаас амандаа маск зүүгээд гарч ирлээ. Шоронгын атамаан турж эцсэнээ бусдад харуулах учиргүй. Амараа дахиад 1 сахилгын акт авбал Тагтааны байшин буюу Гянданд орох болзол авах байлаа. тэрээр хэний хороор салхилгад суусанаа сая л ухаарч өвгөн Баттулга дээр очоод би зүгээр унтмаар байна одоо болоо гэсэн гэдэг. Өвгөн Баттулга ингэж чигээрээ явсан овгор залууд шоронгын хичээл, дэг жаяг, шургуу гэдгийг төгс төгөлдөр заасан юм. Харин Энхтайван Мааньтад өөрийгөө бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрүүлж тасарч чадлаа. Хамгийн гол нь зогсох хэрэгтэй. шоронгын атаманууд яагаад алуулдаг вэ гэвэл зогсож чаддаггүйд л байлаа. Нямлхавга *Бүдүүн* Нармандах лам Цогтын хүү Зандан бүгд хүлээн зөвшөөрчөөд байхад улам харгис хэрцгий бодлого явуулснаас л алуулсан түүхтэй. Энхтайван яг зогсож чадав. Тэрээр Мааньтын хорих ангид уйгаржин монгол бичиг , англи хэл, түүх судалж байлаа. Энхтайван хэл бичгийн ухааны доктор Цэнд гуайд уйгаржин бичиг ингэж сурлаа гэсэн захиа бичлээ. Өвгөн доктор *чам шиг ингэж уйгаржингаар төгс бичдэг хүнийг би лав мэдэхгүй юм байна. Чамд заах юм надад алга* гэсэн хариу ирүүлсэн билээ. Энэ үеээс ЭНхтайван *Нууц товчоог* өдөр болгон уншиж эчнээгээр 10р ангийн шалгалтанд бэлдэж байв. Энэ үед сансарын нисгэгч Ж.Гүррагчаа Монголд хамгийн их нэр хүндтэй бурхан шиг тахигдаж байлаа. Энхтайван түүнд *намайг шоронгоос гаргаад өгөөч* гэсэн утгатай хүсэлт хүргүүлсэнээр шоронгоос гарах замаа нээсэн гэдэг. Засангийн дарга нар сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн ивээлд орсон Энхтайванг тэр дор нь халхын шоронгын овгор Сэмбээгийн Нэргүйн хамтаар дэглэм бууруулж жирийн шоронруу илгээсэн гэдэг. Ингээд Энхтайван 25 насандаа онц сайн хүмүүжсэн гэсэн үнэлгээтэйгээр хармаандаа 10000н төгрөгтэй *Хонхорын* гэх *Боорцогны* шоронгоос суллагдаад Өндөрхаандаа ирлээ. Ирээд 10 жилийн сургуулийг эчнээгээр төгсч конкурст бэлдэж эхэлжээ. ОЛон хүн Энхтайванг их сургуульд орж чадахгүй гэцгээж байсан юм. Гэвч Энхтайван 1 сар бэлдээд МУИС-ийн түүхийн ангид ганцаараа 15н оноотойгоор орж ирсэн гэдэг. Ийм л сийрэг толгойтой хүн хувь заяаны ногоон гэрлээр гарсан бол сайд дарга болох байсан болов уу. МУИС-д орсныхаа дараа Энхтайван наймаачин болсон юм. 1990 онд түүний байгуулсан *Цагаан Шонхор* холдинг нь 60 машин ЗХУ-аас оруулж ирсэнийг санадаг юм. Хэнтийн бүх наймаачид Энхтайван дээр очино. Бүх арьс шир ноолуурыг нь цааш нааш болгож өгдөг байв. ИНгэж л ЭНхтайван зөв замд орсон юм. 1996 онд Монгол улсад рэкит гэсэн нэр томьёо гарч ирсэн. ягаад энэ нэр томьёо гарах болов. Өмч хувьчлалын алдаатай бодлогын хар гайгаар СОЦ нийгмийн өмч хувьд шилжихдээ эх толгойгоо алдсан. Авахаас бус эргүүлж төлнө гэсэн ойлголт Монголчуудад байдаггүй байлаа. Тэр өр ширээ авахын тулд Энхтайван тэргүүтэй нөхдөд банкны өр барагдуулах албыг өгсөн. Нэг сургууль төгссөн залуу *Өрөө авья* гээд очиход зодоод явуулчихдаг байла. Харин *Ландага* Батцэнгэлийг очиход өөр хандана. Энэ үеээс эхлэн РЭКИТ нэр томьёо гарч бизнэсийнхэн Энхтайванд хар буруу санаж эхэлсэн юм. *Буян*-гын Жаргалсайхан тэргүүтэй бизнэсийнхэн *Хэнтийгээс орж ирсэн ЭНхтайванд 40н Мянгатын хүүхдүүд дээрэлхүүлэхгүй* гэж очоод бут цохиулсан юм гэдэг. Шоронгоос гарсан олон залуус Энхтайван дээр очдог жишиг тогтоод байлаа. Эдгээр нөхөд мань эрийн нэрийг олон зүйл дээр ч ашигласан байх. 2000 онд алдарт *Центрпойнтын хэрэг* гарч билээ. Өнөөгийн өндөрлөгөөс хархад улс төр бизнеэсийн томоохон бүлэглэлийн зохион байгуулсан хэрэг байлаа. Өнгөн талдаа зодоон гэж байга ч Энхтайваныг С.Зоригийн хэргийн гүйцэтгэгч , М.Энхсайхныг захиалагч болгох том операц байжээ. Тийм ч учраас Дамирангийн Энхбат гэдэг нөхрийг Гадаадаас авчирч байсан юм. Гол гэрчийн үүрэг гүйцэтгэх ёстой энэ эр Энхтайванг гүтгэх ажлаас татгалзсан учир цагдаагийнхан *бууны нохой*-гоо цааш харуулсан гэдэг. Энхтайван өөрийг нь С.Зоригийн хэрэгт цагдаа нар гүтгэж байгааг олон нийтэд мэдээлсэн захидалдаа *Хүчний байгууллагынхан намайг шоронд алуулах ажиллагааг хийж байна. Намайг хорлоод С.Зоригийн алуурчин нас барлаа гэсэн улс төрийн захиалгат жүжиг тавих нь* гэж бичиж байсан юм. Ингээд Энхтайванг дахин шоронд хийсэн байна. Авдрантын шоронд Энхтайвны хоолыг идээд тахир дутуу болсон хүн ч бий. Мөн түүнийг Авдрантын онцгойн хажууд чангын шорон бий болгож бүх рецитэв хэмт хэрэгтэнгүүдийн хамт хорьсон. Гаднаас нь хархад хамгаалалт сайтай харагдавч архи хутга чөлөөтэй байсан юм. Яагаад гэвэл Энхтайванд зориулж бий болгосон учраас түүний үхэлийг хүсч байлаа. ЭНЭ бузар санааг сэдсэн этгээд бол хууль зүйн сайд Нямдорж байла. Зөвхөн Энхтайванг хашраах гэж Нямдорж өөрийн багын найз Уламбаяр гэдэг албан тушаалд нугасгүй этгээдийг Хорих газарын даргаар томилж байсан юм. Энэ бүх хор найруулга хаанаас ирээд байгааг мэдсэн Энхтайван ямарч алдаа гаргалгүй байсаар шоронгоос гарч байсан юм. Олон конпаний захирлууд Энхтайван гарч ирээд өс хонзонгоо авна гэж айж байсан гэлцдэг. Харин тэрбээр нам гүмхэн найз нөхдийн хүрээнд амьдархаар шийдсэн гэдэг. Нэгэн цагийн анд шоронд хамт явсан Амраагаа 1992 онд шоронгоос гарж ирэхэд нь УАЗ-469 машин бэлэглэж сайхан амьдрах цаг болсоныг хэлсэн юм. Амраа нь өдгөө Дарханд хувийн компани байгуулж хэрэг төвөг хэрүүл шуугианас хол амьдардаг гэсэн. Нутгаа гэсэн сэтгэлтэй "Цагаан Шонхор"-ын ЭНхтайванг Хэнтийчүүд үлгэр домог мэт ярьцгааж бараа сүрд нь хийморь сэргэлээ гэж баярлах. Хүүхэд байхаасаа л хүмүүжлийн доголдолтой "Цагаан Шонхор"-ын Энхтайванг магтаж зарим нэг хүний дургүйг хүргэсэн байж магадгүй. Магтая гэж магтсангүй Хэнтий нутагийнхан манай үеийнхэн бүгд л ингэж яриж мартдаггүй юм даа.

Эх сурвалж: https://www.facebook.com/UBataman/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
түй чёрт Сүүлийн үед хэдэн шоронгийн хулгайч нарын талаар худал цуурхал тарааж домог бий болгоа боллоо. Нямлхагва гэгч дээрэмчин энэ энхтайван гэгч хулгайч нарын талаар хэтэрсэн пантаачлалыг хэн ингэж тараагаад байна. Шоронгийн хуяг нар дийлэхээ блаа ч гэх шиг. Ёстой хуцна биз. Хуулиар хамгаалуулсан хуягууд өрөөл татанхай ч гэсэн ийм хулгайч нарыг эд бад хийх шиг амархан юм байдаггүйм. Ёстой хуцна биз. Хэдэн хулгайч нараа дарамталсанаа ингэж давруулж бичээд хэнийг айлгах гээд байгаам.
IP:103.9.88.210  2017-03-15 11:30:43
Mongol Yu bicheed baigaa yum be? Ene chini tegeed baharhal yum uu Ali esvel gutamshig yum uu. Enuugeeree tegeed yu heleh geed baigaa yum be?
IP:89.13.91.25  2017-03-15 15:00:53
PISAAANUUD ENE MUUSAIN XULGAICH NARUURSDIIGUU REKLEMDAAD ODOO YAX GEED BAIGAA YM BE TIIM ATMAN BAISANAA SANAAD BAIGAA YM BOL TER SHORONDOO OROX XEREGTEISHUUDEE XENIIG AILGAX GEED YUGAARAI GAIGUULAAD BAIGAA YM ZALUUCHUUDIGSHORON SAIXAN GEJ URIALAAD BAIGAA YMUU SHOROND DANDD BANDI BAISAN BADIDAJ BAISANAA SANTSGAAGAD BAIGA YM BAINA
IP:202.70.41.206  2017-03-15 17:08:45
vvv suuliin ued hulgaich nariig hudlaa magtaad yu bolood baigaan,adgiin shaarnuud shuu dee.Shal hudlaa
IP:203.91.115.43  2017-03-15 18:02:47
zz Tiimee zov, iim medeelel oruulah shaardlaga bhgui harin ch ene humuusiig shuumjilj bh heregtei.
IP:66.181.182.43  2017-03-15 18:35:01
Zochin Saal hudlaa shd
IP:59.153.113.9  2017-03-15 19:35:34
anh baasaa idech baich huuhdiin shorongoos medrel gech anh garsan yum
IP:94.134.150.33  2017-03-15 22:21:38
Зочин Кккккк мeнeджмeнт
IP:66.181.189.42  2017-03-16 07:09:42
муу байна Монгол залуусыг муу муухайд уриалах хэрэг байна уу
IP:103.194.176.98  2017-03-16 12:38:12
zochin dahiad neg tsenterpoint ajilgaag zohion bguulj bolohgui bgaa ulsuudiig shorond n hiih heregtei
IP:182.160.5.133  2017-03-16 12:45:00
Jjj Yanhan,yargachin 2iig magtan duulj ugaadas doloodog buhel buten setguulchiin suljeetei boljdee.
IP:108.92.149.73  2017-03-16 19:59:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.