S&P: Бондын төлбөр зээлжих зэрэглэлд нөлөөлөхгүй

2017/03/23
Share |
Хүмүүс:
S&P: Бондын төлбөр зээлжих зэрэглэлд нөлөөлөхгүй

Хөгжлийн банк Засгийн газрын баталгаатай гаргасан 580 сая ам.долларын бондын төлбөрөө амжилттай гүйцэтгэсэн нь тус банкны зээлжих зэрэглэлд нөлөөлөхгүй гэж “S&P” агентлаг мэдээллээ. Засгийн газар шинээр бонд санал болгох замаар энэхүү эргэн төлөлтийн дийлэнхийг шийдсэн ч хөрөнгө оруулагчдад төлбөрөө авах сонголтыг мөн санал болгосон учраас хүндрэл учруулаагүй гэж үзжээ.

2016 оны сүүлээр Хөгжлийн банк өөрийн эзэмшил дэх Засгийн газрын үнэт цаасны хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулж эхэлсэн байна. Үүний дээр ийнхүү гадаад төлбөрөө гүйцэтгэсэн нь банкны баланст богино хугацаанд эергээр нөлөөлнө гэж “S&P” агентлаг үзэж байна.

Харин урт хугацаандаа, Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталснаар, банкны бизнесийн үйл ажиллагаа, өсөлтийн төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлөхийг ажиглах шаардлагатай гэж үзжээ. Шинэ хуулийн хүрээнд Хөгжлийн банк арилжааны чиглэлээр төвлөрөн ажиллах ч улсын эрчим хүч, уул уурхай, тээвэр болон үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлогын чанартай үйл ажиллагаагаа орхигдуулахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.