АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид гишүүдээсээ юу сонсов...

2017/03/29
Share |
Хүмүүс:
АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид гишүүдээсээ юу сонсов...

Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Д.Баттулга болон Ш.Түвдэндорж нар энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн АН-ын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигч Д.Баттулгын мөрийн хөтөлбөрт залуучуудыг шударга өрсөлдөөнөөр дэмжиж, намын бүлэглэл фракцаар хуваагдах явдлыг таслан зогсоож, намын үндсэн дүрэм, ёс зүйн журмыг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох тогтолцооны талаар тусгасан нь гишүүдийн сонирхлыг татсан. Энэ үеэр гишүүдийн дунд “17 жилийн турш СБД-ийн АН-ын дарга байсан Д.Баттулга хэд хоногийн өмнө дүүргийн намын даргаар өөрийнхөө бэрийг тавьсан. Мөн бэрээ СБД-ийн Засаг дарга болгож, дүүргийн орлогчоор өөрийн хамаатнаа тавьж, Тамгын газрын даргаар садны хүнээ томилсон гэж яригдсан. Баттулгын энэ үйлдэл нь намын нөхөддөө итгэдэггүй, хамтран зүтгэх боломжгүй мэт санагдлаа” хэмээх яриа ч гарч амжив.

НИТХ-ын дарга болсныхоо дараа тэрбээр өөрийн төрсөн дүү “халзан” хэмээх Д.Дашдоржийн компанийг зориулалтын дугуй түгжих, чирэх төхөөрөмжүүдээр хангуулан, энэ ажлынхаа хүрээнд иргэдээс “Түгжүүлсэн дугуйны төлбөр” нэрээр 80 мянган төгрөг хурааж, хагас жилийн дотор 50 орчим тэрбум төгрөг халаасалсан тухай хэвлэлд бичсэн байдаг. Тэр ч байтугай, өнгөрсөн сонгуулиар нийслэлийн АН-ыг ялагдалд хүргэсэн хариуцлагагүй байдлаа ухамсарлах нь байтугай, намын даргын суудал руу тэмүүлж буй гэх.

Нэр дэвшигч Ш.Түвдэндоржийн хувьд анх Сүхбаатар дүүргийн 7-р хороонд намын үүрийг байгуулж, даргаар нь ажиллаж эхэлсэн. 1994 оноос АН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож, хөдөө орон нутгийн 280 гаруй суманд ажилласан нэгэн. 2011 онд нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн АН хоёр тамга, даргатай болж хуваагдаад байсан талцал, тэмцлийг эвлэрүүлсэн нь 2012 оны НИТХ-ын сонгуулийн ялалтад голчлон нөлөөлсөн гэж намынхан нь үнэлдэг юм билээ.

Түүний хувьд гишүүдийнхээ багаар ажиллах соёлыг намын бүх шатны үйл ажиллагаанд хэвшүүлэн ажиллахыг хөтөлбөртөө тусгасан нь олны талархлыг хүлээжээ. Хурлын төгсгөлд Ш.Түвдэндорж намын гишүүддээ төдийгүй нийгэмд нээлттэй байж, нийгмийн өндөр боловсролтой, идэвхи  санаачлагатай хэсгийг эгнээндээ нэгтгэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн. Хуульч, радио холбооны инженер мэргэжилтэй түүний хувьд нам дотроо ямар нэгэн бүлэглэл, фракцад хамаардаггүй хэмээх хүмүүсийн яриа ч үнэний ортой бололтой. Мэдээж аль нэг фракцад харьяалагддаггүй эл эрхмийг “Баргийн юманд барьц алдахааргүй дотуур тамиртай” гэж дүгнэсэн гишүүд ч цөөнгүй байлаа. 2008 онд тэрбээр МоАХ-ны даргын суудлыг “Женко” Х.Баттулгад өгсөн нь цэвэр “наймаа” байсан гэлцдэг. Улмаар түүний дэмжлэг, оролцоотойгоор 2010 онд Нийслэлийн АН-ын даргаар С.Эрдэнийн оронд томилогдсон эр. Ингэж АН-ын гурван ч том даргын суудалд залраад авсан тэрбээр 2012 онд УИХ-ын сонгуульд намын жагсаалтын тавдугаарт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүх бий.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.