Нөхрөө булаалгасан Ч.Ундралын бухимдал дуусаагүй

2017/03/29
Share |
Хүмүүс:
Нөхрөө булаалгасан Ч.Ундралын бухимдал дуусаагүй

Оюутан ахуй цагтаа жүжигчин Б.Амарсайхантай үерхэж, эгээ л нэг гэрт орох дээрээ тулсан үедээ өөр сонголт хийсэн гэгддэг жүжигчин Ч.Ундрал өдгөө ганц бие яваа. Урлагийн тайзнаа жүжигчин Т.Өөдөөтэй хамт дуулж хуурдан, Оросын алдарт “Тату” хамтлагийг дуурайж нүцгэлээд авсан тэрбээр “Херо энтертаймент” студийн захирал, найруулагч Б.Баатарын ивээлд багтсан түүхтэй. Чамгүй удаан хугацаанд ойр дотно харилцаатай явсан тэд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, хөөрхөн хүүгээ тэвэрсэн нь саяхан мэт.

УДЭТ-ын маркетингийн албаны даргаар ажиллан, хэд хэдэн киногоороо олонд танигдсан жүжигчин Ч.Ундрал нөхрийнхөө ажилд туслахын сацуу “Херо” нэртэй хөтлөгчийн дамжаа хүртэл ажиллуулж байлаа. Гэвч нөхөр нь “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хийж эхэлсэн цагаасаа хойш хөтлөгч П.Анужинтай амраглаж, эхнэр хүүхдээ орхих дээрээ тултал их асуудал дэгдээсэн гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ.

Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол хэмээн чих тавих хүмүүс байсан ч харамсалтай Б.Баатар, Ч.Ундрал нарын салалтаар төгссөн. Гэвч Ч.Ундрал энэхүү асуудал дээр одоог хүртэл гомдолтой явдаг гэдгээ нуусангүй. 





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.