Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн талаар дэлгэсэн онцлох 10 ишлэл

2017/03/31
Share |
Хүмүүс:
Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн талаар дэлгэсэн онцлох 10 ишлэл

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллээс онцлох арван ишлэлийг хүргэж байна.

1. С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүн 24-25 жилийн ялаар шийтгүүлсэн. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг задалж мэдээлэл хийсэн. Үүний дараа би ярилцлага өгсөн. Байдал их ээдрээтэй, эвгүй байгаа учраас хэдийгээр миний хариуцах ажил биш ч гэсэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон зүйл хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийж байна.

2. Энэ хэрэгт холбогдож голлон ярьж байгаа Ц.Амгаланбаатар гэж хүн 2007 онд үерхэж байсан найзаа зодож, гэмтээсэн хэргээр шалгагдаж байсан. Үүнээс хойш 4 хүний амийг хөнөөсөн гэж худлаа мэдүүлэг өгч байсан юм байна.

3. Ц.Амгаланбаатар ял эдэлж байхдаа 2003 онд Архангай аймагт гурван хүний аминд халдсан гэдэг зүйлийг ярихад Эрүүгийн цагдаагийн газар шалгахад худал мэдүүлэг болж таарсан байна. 

4. 2015 оны 5 сарын 13-нд Чимгээгийн хашаан дотор шөнө нь нас барсан хүний цогцос аваачиж тавьсан байна лээ.

5. Чимгээ рүү 9598-.....  гэсэн утаснаас ямар хүн алсанаа мэдэж байгаа биз дээ. Чи, Жаагий /Содномдаржаа/ та хоёр алаа биз дээ. Намайг эргэж ирээд 5 сая төгрөг өг, үгүй бол би дэлгэнэ шүү. Шаазан ваарны үйлдвэрийг санаж байгаа биз дээ. Жаагий та хоёр дээшээ гарсан биз дээ, би орцонд хүн харж байсан биз дээ" гэх зэргээр нийт 102 мессэж бичсэн байна.

6. Мессэж бичсэнээс хойш 2015 оны 3 сарын 21-нд Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнууд "Эрдэнэт"-д очсон. Тэгээд нэгэн худалдааны төвийн гадаа Содномдаржааг хуурай дүүтэйгээ явж байхад нь маргаан үүсгэж, зодоон болсноор 3 сарын 31-нд Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс 2 сарын дараа Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ийм л юм болсон байна.

7. Цаашид захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хэчнээн хүний амьдралыг үрэн таран хийх юм. Чимгээгийн том охин Өнөрцэцэг Сэлэнгэд машинтай явж байгаад нас барсан. Нөхөр нь ярилцлага өгч байхдаа ээжийгээ хэрэгт холбогдсоны дараа сэтгэлээр унаж, лам хараар явдаг болсон. Тэгэж явж байхдаа осолд орж, нас барсан гэж ярьсан байна.

8.Чимгээгийн ээж 75 настай эмгэн Дорноговь аймагт амьдарч байна. Надад охиныхоо утсыг өгөөд ярьж чадахгүй байна. Ингээд Чимгээгийн нөхөр Бямбасүрэнгийнх нь амьдрал ерөнхийдөө сүйрсэн.

9. Миний санаа зовж байгаа зүйл бол 1937 оны онцгой комиссын ажлын арга барил үнэртээд байна. Цаашид захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хэчнээн хүний амьдралыг үрэн таран хийх юм.

10. Хэргийн цорын ганц гэрчийг /Булганыг/ бүтэн жил хорьчихоод сэжигтэн ч биш, хохирогч ч биш, шүүх хуралд ч оруулдаггүй. Тэгсэн хэр нь тэр хүний ам зургаар яваад байдаг" гэлээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва ЧертаноР²Ð¾ Южное купить МарихуаР½Ð° [KILLER KUSH] Ряжск купить LSD 220 мг Медынь купить Гашиш [LV] Алексин купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Гашиш [Euro Cube] ЗакладкР¸ шишки в Бирске Москва ГольяноР²Ð¾ купить ЧистейшР¸Ð¹ кокаин 98% Купино купить HQ Гашиш ЛабытнаР½Ð³Ð¸ купить Cocaine Premium HQ - печать Dolphin Могоча купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш NO NAME Ð”Ð¾Ñ€Ð¾Ð³Ð¾Ð±Ñ ƒÐ¶ купить Кокаин MQ НестероР² купить VHQ Cocaine 98% Bolivia Рыльск купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA таблеткР¸ Мирный купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин 25i nbome отзывы ЧукотскР¸Ð¹ АО купить ГидропоР½Ð¸ÐºÐ° Afgan Kush Купить закладкР¸ кокаин в Ð‘ÐµÐ»Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐ¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸ вается Талица купить Героин ОПТ Москва Марьина роща купить MDMA Pills - GREEN Спайс закладкР¸ в курске Апатиты купить МарихуаР½Ð° [KILLER KUSH] Верхняя Пышма купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine MQ Торопец купить Метадон HQ Тутаев купить МарихуаР½Ð° [Hillary Clinton Kush] Нижний НовгороР´ купить МефедроР½ [Cristalius 2.0] Как Ð¿Ð¾Ð¶Ð°Ñ€Ð¸Ñ‚Ñ Œ кузьмич ЩёлкиноРžÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð° ется купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин HQ АрсеньеР² купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ NBOME Ханты-Ма
IP:141.101.132.229  2018-07-28 07:48:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.