13 жилийн дараа тодорсон ”АЗТАЙ БАДАРЧИД”

2017/04/04
Share |
Хүмүүс:
13 жилийн дараа тодорсон ”АЗТАЙ БАДАРЧИД”

Нийслэлийн Соёл, урлагийн газраас Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын хошин урлагийн академийн санаачлагаар "Азтай Бадарчин" хошин урлагийн их наадам өчигдөр Соёлын Төв Өргөөнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү наадмыг Төрөөс баримтлах соёлын бодлого, соёлын тухай хууль тогтоомжийн дагуу соёл, урлагийг хөгжүүлэх иргэдийн соёлын эрэлт хэрэгцээг хангах, театрын урлагийн нэгэн төрөл болох хошин урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн идэвх, зүтгэл, хөдөлмөрийг үнэлэх зорилготой билээ. Энэ уралдаанд Монголын хошин урлагийн нэрт төлөөлөгчид, шог зураачид, элэглэгчид, чөлөөт уран бүтээлчид болон хошин урлагийн продакшнууд шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг шог зураг, шилдэг инээдмийн үзүүлбэр гэсэн төрлүүдэд өрсөлдсөн юм. Шилдэг эрэгтэй жүжигчнээр "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Баттөмөр, Шилдэг эмэгтэй жүжигчнээр Г.Отгонтуяа, Шилдэг инээдмийн үзүүлбэрээр "Маск" продакшн тус тус шалгарсан юм. Тус наадмын шилдгийн шилдгүүдийг шалгаруулахад шүүгчээр Д.Сосорбарам /Төрийн соёрхолт, МУГЖ/, Б.Цэнддоо /зохиолч, сэтгүүлч/, С.Цогтбаяр /СГЗ, шог зураач/, Ц.Хулан /зохиолч, яруу найрагч/, Ж.Дамдинцэрэн /Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга/ нар ажилласан ба шүүгчдийн бүрэлдэхүүнд үзэгчдийн дундаас суудлын дугаараар үлдсэн таван шүүгчийг тодруулан хамтран ажилллалаа. 
















Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.