Трансжендер Б.Солонгыг жинхэнэ эмэгтэй хүн болгосон ивээн тэтгэгч ”ил” болно

2017/04/05
Share |
Хүмүүс:
Трансжендер Б.Солонгыг жинхэнэ эмэгтэй хүн болгосон ивээн тэтгэгч ”ил” болно

Тайландад хүйс солиулах хагалгаа хийлгээд эх орондоо ирсэн трансжендер мисс Солонго энэхүү баярт мэдээгээ хамгийн түрүүнд ээждээ дуулгажээ. Багагүй хугацааны турш гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, сүүлийн үед олны анхааралд ихээхэн өртөж байгаа ганц хүүгээ ээж нь уучилсан аж. Тиймээс өдгөө ганц хүү нь бус ганц охин нь болоод гэртээ эргэж очихоор зэхсэн Б.Билгүүн буюу Солонго гам сахиж, эрүүл мэнддээ ихэд анхаарч суугаа гэнэ.

Ойрын хэдэн жилдээ хүйс солиулах хагалгаанд орохгүй хэмээж байсан түүний хувьд, олны дэмжлэгээс гадна хайртай залуугийнхаа сэтгэлийн шаналанг багасгахын тулд ийнхүү зориглосон гэдэг. Хагалгааны зардлаас өгсүүлээд өндөр үнэтэй зочид буудал, аялал зугаалга, чамин бэлэг сэлт, хувцас гоёлын худалдан авалтыг нь хүртэл бүрэн утгаар нь шийдэж өгсөн чинээлэг амрагийнхаа ачаар Солонго санаа зовох зүйлгүй асуудлаа давжээ.

Эхээс төрсөн хүйснээсээ татгалзаж, жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болж чадсан трансжендер мисс маань тун удахгүй цагаан морьтой ханхүүгээ олон нийтэд танилцуулахаа амлалаа. Хэдийгээр түүний энэхүү сонголтыг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байдаг ч, трансжендер Солонго өөрийг нь болон хайртай залууг нь хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн үзсээр яваа нуусангүй. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, хувийн бизнес эрхэлдэг гэх тэрхүү нууцлаг эрхэм чухам хэн хэн бол...  





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва Орехово-
IP:185.223.165.150  2018-07-21 16:20:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.