Хүний цусаар хийсэн кекс хүүд нь ихэд таалагдсан гэдэг

2017/04/06
Share |
Хүмүүс:
Хүний цусаар хийсэн кекс хүүд нь ихэд таалагдсан гэдэг

Leonarda Cianciulli нь 1894 онд Италийн Монтеллад төрсөн. Харахад эгэл жирийн гэрийн эзэгтэй мэт харагдавч цуутай, цуврал алуурчин байсан юм. Тэрээр “Correggio саван үйлдвэрлэгч” гэдэг хочтой байв.

Cianciulli нь 1939-1940 оны хооронд гурван эмэгтэйн амийг хөнөөсөн гэдэг. Тэдний биеийг савандаж, дараа нь цайны кекс хийдэг байсан гэж “Wikipedia”-д бичжээ.

Амьдрал:

Залуу насандаа хоёр ч удаа амиа хорлохыг завдсан. Гэвч 1917 онд бүртгэлийн хэлтэст ажилладаг Рафаеле Пансардитай гэр бүл болжээ. Уг нь тэрээр өөр эртэй гэрлэхийг төлөвлөж байсан гэдгийг эмэгтэйн эцэг эх, гэр бүл нь мэддэг байсан.

1921 онд Пансарди төрөлх хотоосоо Лауриа руу нүүжээ. Гэвч 1927 онд Cianciulli залилангийн хэрэгт шийтгүүлэн, хоригдсон байна. Ингээд тэд Лакедониа руу нүүсэн аж. Тэд хөршүүд дундаа нэр хүндтэй байсан. Нүүж очсон хотдоо 1930 онд жижиг дэлгүүр нээсэн гэдэг.

Cianciulli 17 настайдаа гурван удаа жирэмсэлсэн боловч зулбажээ. Ингээд амьд үлдсэн дөрвөн хүүхдээ эсэн мэнд өсөж торниход ихэд анхаардаг байжээ.

Аллага:

1939 онд түүний ууган хүү Жузеппе нь Дэлхийн хоёрдугаар дайнд татагдан Италийн армид элссэн гэдгийг тэрээр мэджээ. Жузеппе түүний амин хайртай үр нь байсан юм. Тэр өөрт байсан хөрөнгөөрөө хүүгээ дайнд явуулахгүй, хамгаалж үлдэх гэж хичээсэн гэдэг. Мэдээж тэр маш их айж байсан.

Үүний дараа түүний хөрш болох дунд эргэм насны гурван эмэгтэй хохирогч нь болсон юм. Учир нь тэрээр ийм зүйл хийгээд болов хүүгээ авч үлдэхийг хичээсэн аж. Хохирогчдыг Фаустина Сеттие, Франческа Соави, Виржинаа Какиоппо гэдэг. Эдгээр бүсгүйчүүдтэй холбоотой төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд нууцаар ятган, захиа бичдэг байжээ.

Ингээд хохирогчдод шилтэй дарснаас хундагалж өгөөд гэртээ хонохыг гуйдаг байсан бололтой. Үүний дараа бүсгүйг сүхдэж алаад шүүгээнд цогцсыг чихэж хийдэг. Мөн биеийг нь  есөн хэсэгт хуваагаад, нэг саванд цусыг нь юүлж хийдэг байжээ.

Cianciulli  цуглуулсан цусаа, идэмхий натритай нийлүүлэн их хэмжээний саван хийдэг. Дараа нь  доод өрөөндөө хатсан гурил, элсэн чихэр, шоколад, сүү, өндөг, маргаринтой хольж зууханд болгодог байжээ. Ийнхүү түүний хийсэн цустай, өглөөний кекс бэлэн болдог. Тус кексний амт нь хүүд ихэд таалагдсан гэдэг юм.

Баривчилсан нь:

Какиоппогийн бэр түүнийг алга болсонд хөрш эмэгтэйг сэжиглэжээ. Талийгаачийг хамгийн сүүлд Cianciulli-гийн гэрт орохыг тэр харсан аж. Ингээд цагдаа нарт мэдэгдэх үед хэрэгтнийг баривчлахад хийсэн хэргээ хүлээн зөвшөөрчээ.

Түүнд хийсэн хэргийнх нь төлөө 1946 онд 30 жилийн хорих ял оноосон. Гэвч 1970 оны аравдугаар сарын 15-ны өдөр тархины өвчнөөр нас барсан юм.

Б.Эрдэнэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hanala Чистый амфетамР¸Ð½ ЗакладкР¸ MDMA в Ð£ÑÑÑƒÑ€Ð¸Ð¹Ñ ÐºÐµ Купить бошки в Ð¡Ð¾Ð»Ð¸ÐºÐ°Ð¼Ñ Ðº Спайс закладкР°Ð¼Ð¸ в перми ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы и Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ порошки ДициклоР¼Ð¸Ð½ цена Как в тор браузерРµ Ð¸Ð¼Ð¿Ð¾Ñ€Ñ‚Ð¸Ñ €Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ закладкР¸ Ð¢Ñ€ÐµÐ±ÑƒÐµÑ‚Ñ Ñ закладчР¸Ðº Алхимия для всех или холодныР¹ ядерный синтез для «чайникР¾Ð²Â» ЗакладкР¸ на соли в ростове Как сделать наркотиРº соль в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … ЗапрещеР½Ð½Ñ‹Ðµ сайты девочки АмфетамР¸Ð½ как купить Ð“Ð°Ð±Ð°Ð¿ÐµÐ½Ñ ‚ин трип Купить Пятку Лакинск Работа курьер закладчР¸Ðº Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ а 29 ЗакладкР¸ россыпь в Усинске Афганка марихуаР½Ð° Форум терафлю Как Ð¿Ñ€Ð¾Ð²ÐµÑ€Ð¸Ñ ‚ÑŒ качествР¾ амфетамР¸Ð½Ð° Обход запретоР² Купить Шишки в Мамадыш 10 грамм гашиша Рецепт Ñ„Ð»ÑƒÐ¾ÐºÑÐµÑ ‚ина образец Спайс россыпь в КимовскРµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ЖуковскР¾Ð¼ Купить Мел ХвалынсРº Гашиш приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ
IP:5.8.47.152  2018-02-08 00:53:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.