Монгол залуу Ирланд эмэгтэйг хүчиндсэн хэргээр саатуулагджээ

2017/04/07
Share |
Хүмүүс:
Монгол залуу Ирланд эмэгтэйг хүчиндсэн хэргээр саатуулагджээ

Монгол залуу харийн нутагт хүчингийн хэрэгт холбогдсон талаар мэдээллийн эх сурвалжид дурьджээ. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 25-нд Италийн Турин хотод 22 настай Монгол залуу хүчингийн хэрэг үйлджээ. Хэрэг Турин хотын “Tulip Hotel” зочид буудалд гарсан бөгөөд 22 настай Монгол залуу 18 настай Ирланд эмэгтэйг хүчиндсэн байна. Турин хотод зохиогдсон Соёлын арга хэмжээнд оролцохоор Ирландаас найз залуу болон бусад хүмүүсийн хамтаар ирсэн бүжигчин эмэгтэйг унтаж байхад нь Монгол залуу хүчиндэж эхэлсэн бөгөөд удалгүй бүсгүй сэржээ.

Энэ хэрэг болох үед эмэгтэйн өрөөнд түүний найз залуу унтаж байсан бөгөөд тэр хоёроос гадна тэдний өрөөнд өөр гурван хүн унтаж байсан гэнэ. Тэр дороо Италийн цагдаа нар Монгол залууг баривчилж, хүчингийн хэргийг нь шалгаж эхэлсэн байна. Харин одоогийн байдлаар Монгол залууг барьцаагаар суллаж, хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Дашрамд дурдахад, Ирландын бүжигчин бүсгүй, найз залуу болон найзуудынхаа хамтаар нэг зочид буудалд буусан Монгол залуустай тааралдаж улмаар тэдэнтэй наргицгаасан тухай эх сурвалж өгүүлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.