Алаг нүдэн Одноогийн хүргэн эргэн иржээ

2017/04/10
Share |
Хүмүүс:
Алаг нүдэн Одноогийн хүргэн эргэн иржээ

Алаг нүдэн Одноо том охин З.Номуундарьдаа  өөр мэргэжил эзэмшүүлэхийг хүссэн ч охиныхоо хүсэл мөрөөдлийг дийлэлгүй урлагийн тогоонд нулимс дуслуулан оруулсан гэдэг. Урлагийн эмэгтэйчүүдийн амьдрал хатуу гэдгийг энэ биеэрээ туулж яваа гавьяат маань ийнхүү дургүйцсэн нь арга ч үгүй биз.

 Харин залуу жүжигчний тухайд Х-Түц продакшнд харьяалагддаг бөгөөд  хөөрхөн охины ээж болоод шинэхэн байрандаа орж байсан цаг саяхан. Мэргэжил нэгт Б.Билгүүн гэх залуугаа насны хайраараа сонгосон ч харамсалтай нь төд удалгүй салсан. Хосуудыг эргэн нийлээсэй гэж хүсч байсан хүмүүс олон байсан бөгөөд тэдний хүсэл ийнхүү биелжээ. Амьдралд муудалцах сайндахын алийг тэр гэх вэ хос хоёр эргэн нийлж байгаа нь хамгийн сайхан баярт үйл явдал болоод байна. Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье!

Дашрамд сонирхуулахад тэрээр “Номин талст” хамтлагийн “Бүсгүй минь баяртай” дууны клипэнд Хаянхярваагийн бага насны дүрд тоглосноор жүжигчин болох гараагаа эхэлсэн гэх юм билээ. Уран бүтээл гэхээсээ илүү нам гүмхэн байсан Б.Билгүүн “Хувьсал” продакшны дэлгэцийн 5 дах уран бүтээл “Миний нууц” уран сайхны киноны гол дүрийг бүтээж тэсрэлт хийгээд байгаа гэнэ.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.