С.Баярыг эргүүлэн татах асуудал ЗАМХАРСАН УУ

2017/04/13
Share |
Хүмүүс:
С.Баярыг эргүүлэн татах асуудал ЗАМХАРСАН УУ

онголын улс төрд жинтэйхэн байр суурь эзэлдэг нэгэн эрхэм байдаг нь МАН-ын гишүүн, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр юм.

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайдаар тэрбээр 2007 оны 11 дүгээр сард  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 97.1%-ийн саналаар сонгогдож байсан түүхтэй. Харин түүний МАН-тай холбогдсон түүх нь 1988 оноос эхлэдэг. Тухайн үед С.Баяр МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редакторын үүргийг гүйцэтгэдэг байжээ. Гэхдээ түүний үндсэн мэргэжил хуульч. Тодруулбал, 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн байдаг.

Тэрбээр МАН-д элссэн даруйдаа МРТУХ-д сэтгүүлч бөгөөд "Залуучууд" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Харин зарим нэг нь санаж байгаа бол тэрбээр 2008 оны сонгуулийн дараа Ерөнхий сайдаар улиран сонгогдсон ч элэгний өвчтэй хэмээн 2009 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан. Түүнээс хойш 2012, 2016 гээд УИХ-ын сонгуулиуд өнгөрсөн ч тэрбээр дахин нэр дэвшиж, улс төрийн томоохон албан тушаалыг хашаагүй юм. Гэвч яагаад ч юм тэр өнөөдөр Монголын хамгийн том олигархи хэмээгдэж, МАН-ын нөлөө бүхий эрхэм болжээ.

Үргэлжлэлийг ЭНД-ээс

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Uljevmve , http://u.wn.com/p/433887534/ mala_vrata_sex_oglasi, http://u.wn.com/p/433882017/ bracni_parovi_druzenje, http://u.wn.com/p/433870004/ trazim_decka_slike,
IP:95.181.217.122  2018-12-13 15:41:57
Uljevmve , http://u.wn.com/p/433887534/ mala_vrata_sex_oglasi, http://u.wn.com/p/433882017/ bracni_parovi_druzenje, http://u.wn.com/p/433870004/ trazim_decka_slike,
IP:37.9.41.52  2018-12-13 15:41:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.