О.Амгаланбаатар: Ховсдогч Мянгаа ахын “Бэлгийн ажиллагаа” бидэнд хамаагүй

2017/04/13
Share |
Хүмүүс:
О.Амгаланбаатар: Ховсдогч Мянгаа ахын “Бэлгийн ажиллагаа” бидэнд хамаагүй

Үе үехэн илтэд шулуухан утгатай бичиглэлээ хэн нэгэнд зориулаад тэрлэчихдэг загвар өмсөгч О.Амгаланбаатар энэ удаа алтны магнат Ц.Мянганбаярыг онилжээ. Өнгөрсөн жилийн сүүлээр зохион байгуулагдсан “Гоёл-2017” наадмын “Шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарсан мисс Д.Долгион болон Монголын дизайнеруудын холбооны тэргүүн гэгдэх Ц.Мянганбаяр нарын энэ зураг нэг хэсэгтээ л шуугиан тарьсан.

“Гоёл” наадмын “Топ модель”-иор өргөмжлөгдсөн ямар ч бүсгүй яаж ийгээд л Ц.Мянганбаяр “агаатай” нэр холбогдчихдог болохоор эрхэм алтны магнатын энэ учиртай харц ихийг өгүүлсэн байж таарна гэх мэтээр цахим ертөнцийнхөн шоглож орхисон. Тэгвэл загвар өмсөгч О.Амгаланбаатар өөрийн цахим хуудаснаа мисс, топуудын “эрлэг” гэгддэг Ц.Мянганбаярын тухай ийн өгүүлжээ.

Энэ харц ховсдогч байх аа. Дори бүр ховсдуулчихгүй юм шүү гээд дотроо хүчээр өөр юм бодож байх шиг байна. Эхлээд би энэ хүнийг их үзэн яддаг байлаа. Эцэст нь энэ хүн бурангуй нийгмийн үеийнх шиг булааж, хүчээр авдаггүйгээс хойш буруу, зөвийг нь тунгаах гэхээ больсон. Эд хөрөнгөөр дутахгүй гэсэн эсвэл энэ салбартаа тодрох гэсэн, ТОП-рох гэсэн эмэгтэйчүүдийн л сонголт. Хоёр хүний хоорондох хормойн асуудалд оролцох гэх нь ёстой тэнэг хэрэг, өөрөөр үүнийг илүү зан гэдэг байх аа.

Үзэсгэлэн гоо бүсгүйчүүд минь цөөхөн хүн амтай манай оронд үсрээд л үржиж олширно биз. Муу нь юу байгаа юм. "Бэлгийн ажиллагаа" бидний оролцох асуудал биш юм билээ.
Харин нэг л юм байгаа. Үүн дээр бол би ховсдогч ахтай үнэхээр санал нийлэхгүй. Орхон голоос цааш өөр гол ховсдох, ховх сорох гэвэл ондоо юм бид ярих учиртай. Бид ч тэгээд өнөөдөр дэвэрсэн сэдвээр өчигдрийн чухлаа булшилдаг өөдгүй, арчаагүй мартамхай ард түмэн дээ” хэмээн битүүхэндээ бухимдангуй байдлаар үзэл бодлоо илэрхийлээд авчээ.







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.