Дуучин Б.Бадамцэцэг хандив цуглуулж, тэргэнцэртэй болох гээд дарамтлуулав

2017/04/13
Share |
Хүмүүс:
Дуучин Б.Бадамцэцэг хандив цуглуулж, тэргэнцэртэй болох гээд дарамтлуулав

Цахим ертөнцийн найз нөхдөөсөө багахан хэмжээний тусламж хүсч, 7-8 сая төгрөгийн өртөг бүхий мотортой тэргэнцэр авахыг хүссэн дуучин Б.Бадамцэцэг бусдад дарамтлуулжээ. 19-хөн настай байхдаа согтуу жолоочийн харгайгаар насан туршдаа тэргэнцэрт суух гашуун тавилантай учирсан тэрбээр шаргуу хөдөлмөр, урлагийн авьяасаараа олон нийтэд үнэлэгдэж яваа. Хэдийгээр өөрийн энэ амьдралдаа хэдийнэ дасал болж, өнгөрсөн бүхнийг уучлахаар шийдсэн ч хэн нэгний туслалцаа дэмжлэггүйгээр ганцаараа явах хүсэлд нь мотортой тэргэнцэр л дутаж байж.

Тиймээс энэ тухайгаа учирлан байж цахим ертөнцөд дэлгэхдээ “Энэ аянд маань нэгдсэн хүмүүс тус бүртээ 1000 төгрөг хандивлахад л тодорхой хугацааны дараа тэргэнцэр авах зардал маань бүтчихнэ. Хүсэл мөрөөдлийг минь биелүүлэхэд тусалж, амьдралд урам зориг хайрлана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн удаатай. Гэвч тэрбээр өнөөдөр үл таних хүмүүсийн балгаар аргагүйн эрхэнд энэ зорилгоосоо буцахад хүрээд байна.

“Тэргэнцэртэй болох гэсэн биш зарим нэг хүмүүст элдвээрээ л дуудуулж байна даа,  больдог ч юм уу даа... Тэвчихэд бэрх байна аа. Өдөр бүр л дайралт, гүтгэлэг... Хэн бэ, яагаад гэдгийг ч ойлгох юм алга. Жилийн өмнө би ийм пост хэзээ ч оруулж байгаагүй. Хэн нэгэнтэй андуурдаг юм болов уу, эсвэл бүү мэд” хэмээн гунигтай бичсэн дуучин бүсгүйд сэтгэлийн дэм хайрлах хүмүүс олон байгаа нь мэдээж. Үнэндээ бусдад төвөг учруулахгүйгээр, өөрийн хэмжээнд тэргэнцэртэйгээ явахыг хүссэн түүний хувьд дарамтлуулах зүйл хийгээгүй л байлтай.







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.