Жүжигчин Бооёогийн шинэхэн ”амраг”

2017/04/15
Share |
Хүмүүс:
Жүжигчин Бооёогийн шинэхэн ”амраг”

Монголын хошин урлагт хүч түрэн гарч ирж байгаа олон залуу жүжигчид бий. Тэр дундаа жүжигчин Бооёогийн гараар дамжин, сайн, чадварлаг уран бүтээлчид цөөнгүй бий гэдгийг нуух юун. Гараар дамжина гэдэг нь мэдээж авьяас чадварыг нь хөгжүүлж, хошин урлаг хэмээх том айлд багтаасан гэсэн үг л дээ. Хэсэгтээ л хүмүүсийн хэл амны бай болоод байсан "Шинэ үе" продакшнаас Г.Ундармаа тэргүүтэй олон жүжигчид хамтлагаа орхисон ч бараг л хуучин жүжигчний тоонд ороод байсан Н.Отгонтунгалаг бууриа сахиж үлдсэн.

 Барагтаа олны хараанд өртөөд байдаггүй энэ шавилхан бүсгүй харин чимээгүйхэн хөдөлмөрлөж явна. Мэргэжил нэгт залуугаа заяаны ханиараа сонгож, хөөрхөн охин төрүүлсэн хэрнээ уран бүтээлээ огтхон ч хойш нь тавьсангүй.Одоо бол тэр "Шинэ үе"-ийн эмэгтэй жүжигчдээс гол тоглогч нь гэхэд хилсдэхгүй биз. Жүжигчин Бооёогийн амраг хайртаас авхуулаад дүү охин, найз нь гээд ихэнх үзүүлбэрт Н.Отгонтунгалаг харагдах нь түүнийг уран бүтээлийнх нь шинэхэн амраг гэж байгаа хэрэг. Мөн тэрээр бид нар хошин шогийнхон шиг хүний факт дээр дөрөөлж нэг номер гаргадаггүй, бүхэл бүтэн 3, 4 сар эд эсээ үхүүлэн байж сая нэг жүжиг гардаг хэмээсэн УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэлтэй тэрсэлдээд авсан удаа ч бий.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.