Дуучин ”А Cool”-ийн ээлжит үйлдэл олныг дургүйцлийг төрүүлэв

2017/04/15
Share |
Хүмүүс:
Дуучин ”А Cool”-ийн ээлжит үйлдэл олныг дургүйцлийг төрүүлэв

"Багануурын мисс" гэгддэг жүжигчин Б.Баярмаатай нэгэн цагт хайр сэтгэлтэй явсан дуучин Б.Анхбаяр буюу A Cool өдгөө гэр бүл зохиож, хөөрхөн хүүгээ өлгийдөн аваад нам гүмхэн амьдарч буй. Амьдралын хувьд нам гүмхэн байгаа ч уран бүтээлийн тухайд "Татар" хамтлагийн Заяатай хамтран дуу гаргаж байгаа нь сонсогчдынхоо талархлыг ихэд хүлээгээд байгаа юм. Уран бүтээлдээ ханцуй шамлан орсон тэрээр тун удахгүй тоглолтоо хийх байгаагаа ч дуулгаад амжсан. Тоглолтын зар түгээхдээ зэрэгцэн хэд хэдэн клип цацсан бөгөөд "The Weeknd - I Feel It Coming" дууг коверлосон нь цахим ертөнцөд шүүмжлэл дагуулаад байгааг бид дуулгасан. Тэр ч бүү хэл дуучин Б.Анхбаяр хүн доромжилж нэр хүндэд халдсан этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн. Харин түүнээс хойш "Тарагтай боов" нэвтрүүлэгт оролцохдоо The Weekend-ийг солгойрсон байлаа хэмээн хэлээд амжлаа. Энэ бүхэнд олон нийт ихэд дургүй байгаа бөгөөд саяхан Үндэсний телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо бас л  The Weekend-ийг дууриасан хэмээн үзэж байна.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.