Хадгаа буцааж авсан гэх дуучин Б.Болд тайлбар хийжээ

2017/04/17
Share |
Хүмүүс:
Хадгаа буцааж авсан гэх дуучин Б.Болд тайлбар хийжээ

Нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирж, ард түмний хайртай дуучдын тоог нэмээд байсан гэр бүлийн хос дуучид Б.Болд, Э.Чулуунчимэг нар шүлэг чулуудалцан салж байгаагаа тунхаглаж байсан цаг саяхан. Энэ үзэгдэл яг 4 жилийн өмнө давтагдаж байсан болохоор олон нийт эргээд нийлчих байх хэмээн битүүхэн хүлээсэн гэхэд хилсдэхгүй. Салалтын шалтгаан нь өдийг хүртэл тодорхойгүй байсан бөгөөд дуучин Б.Болд өөр бүсгүйтэй явсан гэх мэт олон л таамаглал хөвөрсөн. Гэвч энэ талаар хэн хэн нь ам нээгээгүй бөгөөд тус тусын уран бүтээлдээ ханцуй шамлан орж, шинэхэн уран бүтээлээ өргөн барьсаар байгаа юм. 

Харин дуучин Э.Чулуунчимэг "NTV" телевизийн "Болзоо" нэвтрүүлэгт уригдан оролцохдоо Б.Болдын ээж аав гэр бүл болохдоо гуйж авсан хадаг яндраа хүртэл эргүүлэн авсан хэмээн яриа өгсөн байдаг. Тэгвэл дуучин Б.Болд эхнэрийнхээ тэрхүү үйлдэлд ZINDAA.MN сайтад ярилцлагандаа "Тоглолттой нь холбоотой  маркетинг юм уу даа.   Аливаа маркетингийг хов живийн байдлаар  хийдэг  цаг одоо өнгөрсөн, ёс гээд байх юм биш ээ. Уг нь энэ тухай Чука  өөрөө ээжтэй утсаар ярьсан  яриа нь байдаг  л даа. Чука   манай ээж аавын  байранд  ирээд  “Хадаг, мөнгөн аягатай сүүг чинь  үүдний жижүүрт үлдээчихлээ шүү, аваарай ” гэж хэлээд  явсан байдаг юм хэмээжээ. 

-Тоглолттой нь холбоотой  маркетинг юм уу даа.   Аливаа маркетингийг хов живийн байдлаар  хийдэг  цаг одоо өнгөрсөн. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
уншигч энэ дуучин хүүхэн их хортой байхаа
IP:59.153.112.10  2019-09-05 00:45:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.