Найруулагч Д.Галбаяр дуучин Э.Минжинсорыг дурсахыг ч хүссэнгүй

2017/04/17
Share |
Хүмүүс:
Найруулагч Д.Галбаяр дуучин Э.Минжинсорыг дурсахыг ч хүссэнгүй

Өдгөө хоёр дахь дугаараа үзэгч олонд хүргээд байгаа “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг тойрсон сонирхолтой мэдээллүүд цахим ертөнцөд ид хүчээ авч байгаа. Олны танил, авьяаслаг уран бүтээлчдийг урьж оролцуулсан энэхүү нэвтрүүлгийн талаар “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь багагүй хэрүүл дэгдээж орхилоо.

Тэрбээр цахим хуудаснаа “Яг түүн шиг” шоу уг нь сайн нэвтрүүлэг л дээ. Гэхдээ арга барил нь ер болохгүй санагдаад байх юм, яг л хуучин дурсамжаа сэргээж байгаа аятай. Тухайлбал, тэр баззер сонголт их тааруу. Э.Минжинсорыг манай охин ч танихгүй байна шүү дээ. Үүний оронд одоо цагт охид залуусын анхаарлыг ид татаж байгаа авьяаслаг, бас хөгжилтэй оддыг сонгуулах талаар бодолцвол арай л илүү өгөөжтэй байх. Э.Минжинсорыг дуурайж, дууг нь дуулаад тэгтлээ хүний анхаарал татахгүй байх аа.

Манай охин байтугай би ч сонсохгүй” хэмээн бичсэн нь зарим нэгний дургүйцлийг төрүүлээд авсан бололтой. Тэртээ тэргүй олон хүний үзэх дуртай шоу нэвтрүүлэг учраас хэн болгонд тааруулж нийцүүлэх албагүй. Тэгээд ч адилхан урлагийн хүн байж нэгнийгээ “мартагдсан дуучин” гэж цоллох нь утгагүй гэдгийг сануулсанд найруулагч Д.Галбаяр аргагүй эрхэнд өөрийн оруулсан постоо устгахад хүрчээ. Харин энэ дуучныг сонгосон уран бүтээлч “Нүцгэн байхыг минь битгий хараарай” дууг нь зайлшгүй дуулна гэдэгт олон хүн мөрийцсөн гэнэ шүү.







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.