Б.Болд: Чукаг би эргэж ирэхийг хүлээсэн. Араас нь ч гүйсэн

2017/04/17
Share |
Хүмүүс:
Б.Болд: Чукаг би эргэж ирэхийг хүлээсэн. Араас нь ч гүйсэн

Нийтийн дуучдын залуу үеийн төлөөлөл болсон дуучин МУСТА Б.Болд, Э.Чулуунчимэг нар олон сайхан уран бүтээл үзэгч олондоо хүргэж, гэр бүл зохион хөөрхөн охины аав ээж болсон. Гэвч тэдний сайхан хайрын түүх таван жилийн настай байжээ. Дуучин  Э.Чулуунчимэг өөрийн цахим  хуудаснаа хамтын амьдралаа хоёр тийш болсон тухайгаа  зарласнаас хойш тэдний салалтыг тойрсон мэдээлэл өнөөдрийг хүртэл олны анхааралд байна. Тиймээс дуучин МУСТА Б.Болдтой ярилцлаа.


 

-Сайн байна уу? Сүүлийн үед сошиал орчинд Э.Чулуунчимэг та хоёрыг тойрсон үнэн, худал нь үл мэдэгдэх  мэдээлэл олны анхаарлыг ихэд татаж байна.  ХМХ-үүдээр бичигдээд  байгаа шиг зүйл  та хоёрын дунд үнэхээр болоо юу?  Таны хувьд  өнгөрсөн хугацаанд чимээгүй явсаар өдийг хүрсэн шүү дээ.  Хоёулаа ярилцлагаа энэ талаар эхлүүлье.

-Юуны өмнө дуунд дуртай Монгол түмнийхээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.  Таван жил ханилсан ханиа, дээр нь үрийг минь төрүүлж өгсөн эмэгтэйг  би өнөөдөр ч гэсэн хүндэлдэг. Зарим үед дуугүй өнгөрөх нь хамгийн зөв хариулт болдог. “Олгой хагаравч тогойн дотроо” гэдгийн адил би эцэг хүний хувьд хувийн амьдралаа бусдад дэлгэж  охиныхоо ирээдүйд хар толбо үлдээхийг хүсээгүй. Чукагийн  хэлж ярьсан болгонд нь чулуу шидээд байвал эцсийн дүндээ охинд маань л муугаар нөлөөлнө. “Танай аав, ээж чинь ингэдэг, тэгдэг байсан” гээд л найз нөхөд нь дараа нь шоолбол муухай шүү дээ. Тиймээс би эр хүнийхээ хувьд энэ бүхний хажуугаар  чимээгүй л явсан гэх үү дээ.  Бидний л амьдрал болохоос бусдын амьдрал биш.  Бусдад сайн, муугаа ярилаа гээд юу өөрчлөгдөх үү, юу ч өөрчлөгдөхгүй.

-Танай аав ээж  хадаг яндараа буцааж авсан гэдэг нь үнэн үү? Эсвэл  энэ нь танай нутгийн ёс юм уу?

Ёс гээд байх юм биш ээ. Уг нь энэ тухай Чука  өөрөө ээжтэй утсаар ярьсан  яриа нь байдаг  л даа. Чука   манай ээж аавын  байранд  ирээд  “Хадаг, мөнгөн аягатай сүүг чинь  үүдний жижүүрт үлдээчихлээ шүү, аваарай ” гэж хэлээд  явсан байдаг юм. Ээж жижүүрийн өрөөнд очиход  үнэхээр л хадаг, мөнгөн аягатай сүү үлдээчихсэн байсан.  Ийм л зүйл болсон. Чука намайг сайн, муугаар хэлж болно харин, ижий аавыг маань хүртэл үүнд оролцуулж байгаад таагүй санагдаж байна.  Өнгөрсөн хугацаанд бидний амьдралд хамгийн их тусалж дэмжиж,  ар талыг хариуцаж, охиныг маань  өсгөсөн хүмүүс бол миний аав, ээж хоёр.  Тухайн үед Чука  хэвлэлд өгсөн ярилцлагууддаа хүртэл  хадмуудаа магтдаг л  байсан. Гэтэл одоо хамгийн муу хадмууд болчихоод л 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aruka Chuluunchimeg ugaasaa aimar muuhai zalitai huuhen sh dee.. gadnaa gemgui tsarailhiin yaanaa.. manai bairnii 7davhart amidardag.. unen turh n bl sejgiin aashtai.. tv.r neeh shn daruuhan bloh gd yadtsan huuramch dur esgeh.g n yaanaa... Unen ym ubenree l shn shuu l gj helii daa
IP:202.70.46.220  2017-04-17 23:20:38
e chuka nogoo uulzdag bayan owoo nar luga yawsan bhoo nohor ni tewcheer ni baragdaa bailgui
IP:125.180.194.242  2017-04-18 07:37:34
аааааа улаан хацарласан балай залуу өөрөө эхрээд заваарч араар нь тавьсан гээ биздээ
IP:122.201.26.186  2017-04-18 14:17:33
Чулуунчимэгийг дэмжигч болд нус юу вэ чи хөөрхөн охиноо боддоо чи улаан хацарт минь
IP:202.21.117.122  2017-04-21 07:30:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.