Мисс Т.Туяамаа жүжигчин Ч.Болорчулууны хардалтаас болж салжээ

2017/04/20
Share |
Хүмүүс:
Мисс Т.Туяамаа жүжигчин Ч.Болорчулууны хардалтаас болж салжээ

Дунд сургуулийн сурагч байхаасаа эхлэн үерхэж дотноссон найз залуутайгаа хотод ирж, оюутан болсон хойноо хамтын амьдрал эхлүүлсэн мисс Т.Туяамаа загварын ертөнцөд нэр цэвэр бүсгүй. “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Болорчулуунтай долоон жил үерхээд салсан модель бүсгүй олны танил хэд хэдэн эртэй нэр холбогдож, хэвлэлийн хуудсыг чимж явсан цаг саяхан мэт. Томоохон компанийн нүүр царайгаар ажиллаж, реклам сурталчилгаанд тоглох болсон гоолигхон амрагаа чухам юуны учир алдаж орхисноо жүжигчин Ч.Болорчулуун ихэд нууцалж байлаа.

Харин түүнийг шинэхэн амрагтайгаа харь оронд амьдрахаар одсоны дараа өөрийн хувь тавиланг дагаж, гэр бүлтэй болсноо тэрбээр олонд дэлгэсэн. Сурагч ахуй насны гэнэн цайлган, хөөрхөн охин байхаас нь эхлээд мэдэхийн хувьд загварын тайзнаа хөл тавиад удалгүй зан ааш нь өөрчлөгдсөн царайлаг, сайхан амрагаа мань эр их л удаан тэвчиж хүлээсэн гэдэг. Гэвч хэвлэлээр нэр холбогдсон бэлтэй эрчүүд, таних танихгүй элдэв хүмүүсийн болзох саналыг зүгээр нэг хараад суухыг хүсээгүй жүжигчин залуу мисс Т.Туяамааг бараг л айлгаж орхисон гэлцдэг.

Тэртээ тэргүй, үлгэрийн мэт сайхан амьдралыг өмнө нь дэлгээд өгөх амлалт дүүрэн байхад мисс бүсгүй юунд нь тэгтлээ хоргодох билээ. Жүжигчин залуугийн хардалтаас залхаж, өөрийн дураар амьдрахыг эрхэмлэсэн тэрбээр төд удалгүй жинхэнэ хайраа олсон гэж ярьдаг. Хайрттайгаа цуг харь оронд очоод удалгүй хөөрхөн охины ээж болсон мисс Т.Туяамаа экс амрагаа дурсахыг ч хүсдэггүй гэх бөгөөд тэдний хамтдаа авахуулсан зураг хэвлэлийн шар хуудсанд дурсамж болон үлджээ.

С.Бамбар









Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kuaeclwh chQKVxrirrqgnzuzpd, [url=http://cmpijcieazea.com/] cmpijcieazea[/url], [link=http://hylfzyyjpyxv.com/ ]hylfzyyjpyxv[/link], http://esyjgiatdjqa.com/
IP:5.188.211.13  2018-05-13 21:30:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.